Жүжигчин Г.Амгаа манай залуус хоолонд нь цадахгүй байсан гэв


Жүжигчин Г.Амгаланбаатар коронавирусийн халдвар аваад эмнэлгээс эдгэрч гарч ирсэн. Эдгэрсэн хүний хувьд гээд нийгэмдээ хэрхэн эмчлэгдэж эдгэрсэн талаараа өөрийн сошиал хуудастаа лайв хийж маш ойлгомжтой мэдээллийг олонд хүргэсэн билээ. Тэгвэл тэрбээр Зэвүүн ток шоунд уригдан оролцож илүү дэлгэрнгүйг ийн өгүүлжээ.Драмын театрын залуус эмнэлгийнхээ хоолонд цадахгүй асуудал үүсэж байсан л гэнэ шүү.

Драмын дөрөв-ийн нэг гэдгээр нь та бид сайн мэдэх жүжигчин СТА Г.Амгаланбаатар бүтэн жил хөл хорионд байсан бид жүжгээ тоглож болно гэхээр нь л тоглосон. Гэтэл мэргэжлийнхээ онцлогоос болоод халдвар авчихсан. Хэн хэнийгээ гэх бүгд л жүжигчин хүмүүс. Ер нь халдвар авсаны 3-5 хоногийн дараа шинж тэмдэг илэрдэг юм байна.

Театрынхаа залуусыг лайв хийж хүмүүст мэдээлэл өгье гэхэд бүгд л нийгмийн хар массаас айж байна гэсэн. Эмнэлгээс гарч ирсэн хойноо ер нь ард иргэддээ зөв мэдээлэл өгөх нь зөв юм байна гэж үзээд л лайв хийсэн. Харин тэгсэн намайг мөнгө авч хийсэн гэж байна лээ. Би мөнгө авсан бол аштай юу даа. Хэрэгтэй л байна ш дээ маш удаан хугацаанд гэртээ ажилгүй суусан хүнд хэмээв.

Гэхдээ жүжигчин залуу сошаль орчинд явж байгаа шиг би мөнгө авч лайв хийгээгүй шүү гэдгээ онцолжээ.

error: Content is protected !!