Б.Идэр-Од анх удаагаа Халиуныхаа талаар ийн ярив

Олон охидын краш болоод байсан Б.Идэр-Од хайрыг нь булаасан бүсгүйгээ ил гаргасан. Халиунаатай шоудаж яваад анх танилцаж байжээ. Чи дуртай юм аа хийж яваад хүнтэй танилцах нь юу нь болохгүй гэсэн үзэлтэй учраас Идэр-Од шоудаж яваад танилцсан хүмүүс хол явдаггүй гэдэгт итгэдэггүй гэнэ. Хосууд үерхээд хоёр жил л болох гэж байгаа аж.

Халиуны хувьд Бээжин хотод олон жил амьдарч, суралцсан байна. Харин Б.Идэр -Од Америкт суралцаж ажиллаж явсан нэгэн. Түүний хувьд галзуу дурлаж яваагүй. Хайр гэдэг чинь халамж. Чи хайртай дуртай гэж явчихаад тухайн хүнээ таван цаг бодохгүй явж байвал асуудал.

Халиунаа түүнээс хэдэн насаар дүү. Хосын харилцааны хувьд оюун санааны харилцаа маш чухал. Хоёр биенээсээ суралцдаг байх ёстой. Манай хүн сошиалд хэзээ ч цаг зарцуулдаггүй байсан. Тэгэхэд миний контент яаж хийдэг талаар сонирхоод сурчихсан байх жишээтэй. Тэгэхээр нь би бас Хятад хэлийг сурч хэдэн ханзыг уншаад сурахаар зүтгэж л явна. Энэ чинь л харилцан хүндлэл шүү дээ. Зан араншин бид хоёрыг бас нэлээд таарч тохирдог хэмээн Б.Идэр-Од хуучилжээ.

Түүний найз охин тэр хоёрын хошин мэдрэмж илүүтэй таарч тохирон хөглөдөг аж. Таван жилийн өмнө хийж байсан комедин энэ тэр дээр Халиунаа л гэчихсэн байдаг юм байна лээ. Би мэддэггүй байж байгаад хуучны бичлэгүүдээ үзээд мэдсэн хэмээв.

error: Content is protected !!