52 настай ч залуустай бүжгээр өрсөлдөж буй дуучин С.Эрдэнэцэцэг

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэг нь уртын дуучин мэргэжилтэй бөгөөд УДБЭЧ-аас уран бүтээлийн гараагаа эхлүүлж Учиртай гурван толгой дуурийн Нансалмаа, Сүнжидмаа дуулалт жүжгийн гол дүр Дэжидийн дүрийг бүтээснээс гадна Монголын ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дууг амилуулсан авьяаслаг, үзэсгэлэнтэй уран бүтээлч юм.

Түүний хувьд Ододтой бүжиглэе шоунд оролцож залуустай бүжгийн спортоор өрсөлдөж байгаа билээ. Тэрбээр энэ шоунд орсноор нас бол тоо гэдгийг бие хаа,царай зүсээрээ харуулж байгаа.

Учир нь тэрбээр энэ жил 52 настай юм. Түүний насыг сонссон зарим нэг нь үүнд итгэхгүй байгаа аж.

Дуучин Эрдэнэцэцэг нь 1969 онд төрсөн бөгөөд СУИС-ийн уртын дуу дуулаачийн ангийг дүүргэсэн юм. Харин ажлын гараагаа 1988 онд УДБЭЧ-д орж уран бүтээлийн гараагаа эхэлж байжээ.

error: Content is protected !!