Э.Энхбат начны утсыг Түвшинбаярын жолооч Ө авсан байсан гэв


2021.04.02-нд буюу өнгөрөгч Баасан гарагт Монгол улсын начин Э.Энxбат багын найз, олимпийн аварга Н.Түвшинбаярт зoдyyлж xvнд rэмтэл аваад байгаа юм.

Тэгвэл түүний утсыг өнөөдөр олжээ. Зарим эх сурвалжийн мэдээлэлж буйгаар Начин Э.Энхбатын хоёр ширхэг гар утсыг Н.Түвшинбаярын жолооч Ө авсан байжээ. Ө нь өнөөдөр хоёр ширхэг утсыг нь гаргаж өгсөн гэв.

Анх Э.Энхбатыг Н.Тvвшинбаярт зoдyyлж yxаангүй байх үеийн зургийг Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг өөрийн фэйсбүүктээ нийтэлсэн байдаг. Энэ даруйд Улсын начин Э.Энхбатын найз нөхөд, ойр дотны хүмүүс Э.Энхбатын утас руу залгахад түүний өмнөөс эрэгтэй хүн утсыг авч ярьсан байна. Ингэхдээ Э.Энхбат уу гэхэд тийм байна, би зүгээр, гэр бүлийн асуудал болсон, Гэртээ байна гэх мэт хариултыг өгөөд утсаа тасалж байжээ. Яг ийм хариултыг хоёроос гурван хүнд өгсөн гэж өмнө мэдээлж байсан юм.

error: Content is protected !!