Зөөсий: Цаашдаа ч аниа нь чамтайгаа үргэлж хамт байх болно оо Үнжий аниа нь ХАЙРТАЙ ШҮҮ!

МУСТА дуучин Т.Дэлгэрмөрөн Coлонгон aaшт буюу Х.Ананда нар хамтын амьдралаа эхлүүлсэн ч тэд хоёр тийш болоод байгаа.

Т.Дэлгэрмөрөн,Х.Ананда нар энэ өдөр хоёр дахь охин Д.Лакшми охиноо өлгийдөн авч байжээ.

Хөөрхөн дүү Бумбардайгаа санагалзсан Зөөсий буюу Д.Зөөлөнсий өөрийн цахим хаягтаа дүүдээ ийн мэндчилгээ илгээжээ.

Хамгаас хайртай дүүдээ төрсөн өдрийн баярын мэнд хүргэе ээ! Аниа нь чамдаа маш их хайртай. Өлгийтэй байхаас нь эхлээд л чамайгаа нүдний цөцгий мэт хайрлаж халамжилсаар ирсэн цаашдаа ч аниа нь чамтайгаа үргэлж хамт байх болно оо! Үнжий аниа нь ХАЙРТАЙ ШҮҮ!Чи минь энэ дэлхий дээр мэндэлснээс хойш миний амь амьдрал, миний агаар, миний баяр баясал, миний уйтгар гуниг,миний зүрхний тал хэсэг нь зөвхөн чи болсон юм шүү! Үргэлж инээж яваарай миний дүү!

Миний дүүг төрүүлж өгсөн ээж-д нь маш их баярлалаа бас төрсөн өдрийн мэнд хүргэе!

2020.04.07 Д.ЛАКШМИ-д аниа гаас нь

error: Content is protected !!