Жүжигчин Бооёо үзэсгэлэнт гэргийтэйгээ танилцсаны 25 жилийн ойгоор барьсан бэлэг

Шинэ үе продакшны захирал, жүжигчин Бооёо буюу Н.Ариунболд ханьтайгаа одоогоос 25 жилийн өмнө танилцаж байжээ. Анх харсан цагаасаа эхлэн дурлаж, хайрлаж ирсэн гэргийдээ танилцсаныхаа ойн баяраар тэвэр дүүрэн цэцэг бэлэглэж, оройн зоогийг нь өөрийн гараар хийж өгчээ. Мөн дөрвөн охиндоо ч бас цэцгийн баглаа бэлэглэсэн байна.

Намайг хайртаа болгож, ханиа болгож, ээж, эхнэр болгож энэ хорвоод хамгийн сайхан нэршил бүхнээр дуудуулж яваа. Халамж хайр хүндлэлээр дутаагаагүй насан туршийн түшиг тулгуур болж байгаа чамдаа анх бие биенээ олж харж, харсан харц нь хайр болж, хайр нь амьдрал болсон тэр сайхан өдрийн мэнд хүргэе. Cайхан хайраа олсоон, сайхан хайраасаа 4 цэцэг ургуулсаан .Чамдаа мундаг аав сайн хань байдагт хором мөч бүр талархая хэмээн гэргий Ганцэцэг нь өөрийн цахим хуудастаа бичжээ.

Жүжигчин Н.Ариунболдыг эхнэрээ ч, энгэрийн тэмдэгээ ч гялалзуулсан Бооёо хэмээн нэг хэсэг хэвлэлийн хуудаснаа бичих моод дэлгэрч байв. Луу жилийн төгсгөлөөр Волтрон Бооёо МУГЖ хэмээх эрхэм хүндтэй цол, тэмдгээр энгэрээ мялааж гялалзсан Од гэдгээ баталгаажуулсан түүхтэй.

Н.Ариунболд сайн жүжигчнээс гадна сайн эцэг. Хамгийн сайхан цэцэг гэрт ургадаг тэднийг хайраар үргэлж услах ёстой… хэмээн хэлэх дуртай аав. Дөрвийн дөрвөн охинтой жаргаж яваа эр хүн гэж өөрийгөө тодорхойлдог. Түүний гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсэж ойн баярын мэндийг уншигчдынхаа өмнөөс хүргэе.

error: Content is protected !!