УИX-ын хоёр гишүүний туслахаас халдвар илэрлээ


УИX-ын хоёр гишүүний туслахаас Covid-19 халдвар илэрч, батлагджээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, С.Чинзориг нарын туслах Г, О нараас илэрсэн байна.

УИХ-ын Тамгын газрын бүх  ажилчдыг энэ сарын 05-ны өдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт PCR шинжилгээнд  хамруулсан. Дээрх хоёр тохиолдол өчигдөр /2021.04.06/ батлагдсан байна. УИХ-ын Тамгын газрын ажилчдыг 50 хувийн дүүргэлттэй долоо хоногоор ээлжээр ажиллуулж байгаа юм.

Дөнгөж сая УИХ-ын Тамгын газраас Ажилчдыг гэртээ харьж, онлайнаар ажил гэсэн чиглэлийг өгсөн байна.

ЭМЯ-наас өнөөдөр /2021.04.07/ өгсөн 11:00 цагийн мэдээллээр  575  хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нac бapcaн тухай мэдээлсэн. Ингэснээр халдварын улмаас  нac бapaлт нийт 17 боллоо.

error: Content is protected !!