Цахим эмч: Гэрээр эмчлэгдэж байгаа хүмүүс эдгээр эм, танг хэрэглээрэй

Манай улсад коронавирусийн халдварын тархалт нэлээд эрчимтэй тархаж байна. Эмнэлэг ачаалалаа дийлэхгүй байгаа тул ойрын хавьтал болсон хүмүүст тэр бүр хүрч үйлчилж амжихаа больжээ. Тэгвэл гэрээрээ өөрсдийгөө тусгаарлан эмчлэгдэж байгаа хүмүүст Цахим эмч хэмээн олноо танигдсан Хүний их эмч Б.Баярбямба дараах эм, танг уухыг зөвлөв.

Ковид-19 хөнгөн эмнэлзүйн үед дараах зөвлөмжийг хэрэгжүүлээрэй. (Гэрээр эмчилж байгаа хүмүүст)1. Мана-4 (өглөөд), Норов-7 (оройд) тан уух, Тамир тэтгэнэ, хүндрэлээс сэргийлнэ. Манба Дацан Нэгдсэн эмнэлэг 2. Хунчир хандалж уух, Дархлаанд тустай, биеийг хоргүйжүүлнэ. Хунчир/Astragalus3. Витамин Д уух, Хоногт 2000-4000IU нэгжээр уух, Еврофарм Эмийн Сан-Europharma pharmacy4. Витамин С уух, Хоногт 1000-2000мг тунгаар уухВитагрипп

5. Ибупрофен 400 уух, 8-12 цагийн зайтай уух, Халуун бууруулах, өвчин намдаана@Denk Pharm Mongolia6. Аспирин 81 уух, Хоногт 1 ширхэг, цус шингэлнэ, зүрх судасны хүндрэлээс сэргийлнэ.Монос Эмийн Сан – Monos Pharmacy7. Лянхуа Чингвен ургамлын эм уух, 4 ширхэгээр өдөрт 3 удаа, Хятадууд ковид үед хэрэглэсэн үр дүн гарсанХаниад, Томуунд – ЛянхуаХэрвээ та эмнэлзүйн хөнгөн хэлбэрээр өвдөж гэрээр эмчлүүлж байгаа бол дээрх зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй. Нэмээд хэлэхэд шингэн сайн уух, сэтгэл санаагаа тогтвортой байлгах, саримстай шөлтэй хоол идэх, нойр сайн авахыг хичээгээрэй Хүндэтгэсэн Цахим Эмч Б.Баярбямба.

error: Content is protected !!