Жүжигчин Г.Жанчив Мишээлд өгсөн цэцгээр охин найрдаг байжээ


Хэцүү анги, Эможи, Эрт нахиалсан сарнай, Туршилтын хосууд гэх мэт олон киноны дүрээрээ танил болсон жүжигчин Г.Жанчивын охин найрч явсан фактыг найз Б.Мишээл нь задлав. Жүжигчин Б.Мишээлтэй оюутан байхдаа партнёр байсан гэдэг. Өдгөө Мааз продакшнаа хамтран байгуулаад олон бүтээлийг туурвиж яваа.

Оюутан ахуйгаасаа эхлээд өдийг хүртэл хамтдаа хөдөлмөрлөж яваа тэдний нэгэн нууц нь жүжигчин бүсгүйд хайрын баглаа цэцэгс долоо хоног бүр нэгэн залуугаас ирдэг байжээ. Харин түүнийг нь Жанчив ихээхэн овжиноор ашиглаж гуйж аваад охин найрдаг байсан гэнэ шүү.

Энэ талаар Б.Мишээл Бажи Ялалтын влогт оролцох үеэрээ хуучилсан юм. Оюутан байхаас л их Марзан, сэргэлэн гар байж дээ. Ямар сайн даа л цэцэрлэгтээ суухгүй гээд хүүхэд байхдаа том толгой гаргаж байхав дээ. Цэцэрлэгээ төгсөхийн алдад би дахиж цэцэрлэгт суухгүй гээд л орхиод явчихсан гэдэг. Сургуульд орохоосоо өмнө уншиж, бичиж сурсан. Мэдээж том хүүхэд шиг төгс уншиж чадахгүй ч үсэглээд ч болсон, утгачлаад уншчихна. Амьдралын хар ухаанаар сурсан гэж боддог. Багадаа дэлгүүр, ТҮЦ рүү, ойр зуурын зараалд их гүйнэ. Хагас килограмм элсэн чихэр захисан бол 450 граммыг авах гэх мэт 10, 20 грамм дээр нь ажиллачихдаг бацаан байлаа. Эгчээсээ есөн насаар дүү, айлын хэнз, ганц хүү болохоор жаахан эрх. Хэдий сахилгагүй ч даруулгатай өссөн хэмээн бага насаа дурсан ийн ярьсан байдаг.

error: Content is protected !!