Жүжигчин Дооёо: СУИС-иасаа 4 дэх удаагаа xөөгдөөд гагнуурчин болоод coxop болчихсон /бичлэг/


Жүжигчин Аглуу, Дооёо хоёр СУИС-иас дөрвөн удаа хөөгдөж явжээ. Дөрөв дэх удаагаа хөөгдөхдөө ажилчин ангийнхан болсон байна. Гэрээсээ өглөө эрт хичээлдээ явлаа гээд л гараад машин угаалга, ачаа зөөгч гээд л өчнөөн хар бор ажил хийж явсан аж. Ингэж яваад Дооёо гагнуурчин болжээ. Барилга дээр гагнуурчин хийж яваад нэг л өдөр coxopч.

Жүжигчин залууст сургуульд нь аль л болохгүй зүйл болно тэр нь холбогдчихдог байжээ. Ингээд л юу ч болсон тэр хоёрын нэр нь хамгийн түрүүнд явдаг болж. Аглуу Замын Үүд яваад сантехникийн ажил хийжээ. Харин Дооёо гагнуурын утаандаа нүд нь xopдooд нэг л шөнө юу ч харахгүй болсон байна. Ардын аргыг мэддэг явсан тулдаа арай ч coxopoлгүй эрүүл саруул үлджээ.

Тэрбээр Халамцуу яриа ток шоунд орох үеэрээ ийн хуучилсан аж. Гэвч найруулагч Д.Галбаяр уг хэсгийг нэвтрүүлэгтээ оруулаагүй хассан байна. Үзэгчид түүнээс Дооёо, Аглуу хоёр дөрөв дэх удаагаа сургуулиасаа хөөгдөөд яаж жүжигчин болсон юм хэмээн асуултаар булах болсон тул ийнхүү тэрхүү хэсгийг ил гаргалаа.

error: Content is protected !!