4-р сарын 10-ны өдрөөс эхлэн хатуу хөл хорио тогтоох саналыг ЗГ дэмжсэн ч тодорхой тов гаргаагүй байна

Коронавирусийн халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан ЭМЯ Бямба гарагаас буюу дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн 14 хоног хатуу хөл хорио тогтоох саналаа Засгийн газарт хүргүүлсэн юм.

Засгийн газраас хөл хорио тогтоох саналыг дэмжсэн ч ирэх бямба гараг буюу энэ сарын 10-ны өдрөөс эхэлж 14 хоног, эсвэл 21-28 хоног хөл хорио тогтоох хувилбарыг хэлэлцэж байгаа тул эцсийн шийдвэр хараахан гараагүй байна. Одоогоор хуралдаан дуусаагүй байгаа бөгөөд мэдээлэл хийх эсэх нь тодорхойгүй байна. 

Коронавирусийн эсрэг дархлаажуулалт үргэлжилж байгаа ч халдварын тархалт өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 10,093, орон нутагт 1,700 тохиолдол бүртгэгдэж, нас баралт 17-д хүрчээ.

error: Content is protected !!