Жүжигчин А.Ганчимэгийн сурагч охин


Оюутан байхдаа гол дүрийн жүжигчнээр шалгарч найруулагчдын хараанд өртсөн жүжигчин А.Ганчимэг өнөө цагийн залуу эмэгтэй жүжигчдийн дунд авьяас чадвараараа тэргүүлж яваа нэгэн. Жүжигчин болох гараагаа Хүүхдийн ордноос эхлүүлж, дараа нь СУИС-ийг 2010 онд төгссөн. Тэрбээр оюутан байхдаа хэд хэдэн киноны гол дүрд тоглоод амжсан билээ. Алдартай жүжигчид болон зарим багш нартайгаа хамтран гол болон туслах дүр бүтээж эхэлсэнээр түүний жинхэнэ жүжигчин болох гараагаа эхэлсэн гэдэг.

Залуу хүний хувьд өөрийгөө сорьж үзэхийн тулд Хувьсал продакшнтай албан ёсны гэрээ хийж Драмын театраас гарсан гэлцдэг. Драмын театрт ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болж хайр дурлалтайгаа учирсан. Олны мэддэгээр өмнө нь Ганчимэг залуустай нэр холбогдож явсангүй.

Түүнд магадгүй эрчүүдтэй уулзаж учрах зав зай ч гараагүй биз. Эрчүүдтэй болзож зогсохын оронд өдөр бүр дүрээ бүрэн дүүрэн гаргах гэж бэлтгэл сургуулилт хийдэг байсан гэдэг.Олон жил ганц бие явсан хөөрхөн Ганаа Зэрлэг цэцэгсийн хүлэмж кинонд хамт тоглосон Б.Энхтүвшин гэх мэргэжил нэгт залуутай романс үүсгэж төд удалгүй бие давхар болсон. Түүний анхны эр хүн гэгддэг Б.Энхтүвшин МУГЖ С.Жавхлангийн Миний найз дууны клипэнд тоглосон бор жаал гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа.

Жирэмсэн болсноо нууцалж, охиноо ганцаараа өсгөж байгаагаа ч нуусан жүжигчин бүсгүй өнөөдрийг хүртэл үнэн хариултыг өгөөгүй. Солонгост жүжигчний мэргэжлээр сурдаг Б.Энхтүвшин болон А.Ганчимэг нар Хүүхдийн ордонд хамт сурдаг байхдаа бие биенийгээ таньдаг байсан  гэдэг. Нэг кинонд тоглоод дотноссон тэдний хайрын түүх хөөрхөн үртэй болсноор хөндийрч цэг тавигдсан. Тэгвэл Гануухайгийн хайр болсон хөөрхөн охин нь өнгөрсөн намар сурагч болжээ. Сургуулийн босгыг алхаж бэлтгэл ангийнхаа сургалтад хамрагдаж байсан үеийг тэрбээр дурсан цахим орчиндоо нийтэлжээ. Сурагч болох ямар байна хэмээн ээж нь асуухад Оюухай өө тэгээд дажгүй дээ хэмээн хэвлүүхэн гэгч нь хариулав.

error: Content is protected !!