Модель У.Лаура:Эрлийз гээд зодуулж, шоглуулдаг байсан ч өөрийгөө эерэгээр үнэлүүлэх гэж хөдөлмөрлөж явна

Загвар өмсөгчдөөс тун өвөрмөц стилийг бүрдүүлж чаддаг У.Лаура ганц бие ээж. Түүний хүү гурван настай. У.Лаурагийн бага нас Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд эмээ дээрээ өсөж өнгөрүүлжээ. Хөдөө мал хариулж хүн болсон гэнэ шүү.

Тэрбээр багаасаа урлагт их хайртай дурладаг хүүхэд байжээ. Модель болохыг мөрөөдсөөр биелэлээ олжээ. Говь брэндээс эхлээд Кадр брэндийн загварыг амилуулж олонд хүргэдэг авьяаслаг нэгэн. Өөрийн сонирхолынхоо дагуу хувийн компаниа байгуулаад Хариу урвал гэх содон контентыг үзэгчдийн хүртээл болгох болсон юм. Өмнө нь тэрбээр үтрээний хүүрнэл контентыг эмч Сугармаагийн хамт хөтлөн сошиалд залууст зориулан бэлтгэн явуулдаг байв.

Манай монголчуудын гэр бүлийн хүмүүжил хэт дотогшоо байдаг. Үүнээс үүдэж залуус гадагшаа ил гаргаж асуудлаа ярих, сэтгэлзүйч дээр очдоггүй. Найзуудтайгаа ууж яриад л орхидог. Гэвч тэр асуудал нь хэзээ ч шийдэлт хүрдэггүй. Иймд хүмүүсийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор уг контентоо хүргэхээр санаачилжээ.

Би багаасаа л монголдоо өссөн. Эрлийз гээд зодуулж, шоглуулдаг байсан ч өөрийгөө эерэгээр үнэлүүлэх гэж хөдөлмөрлөж яваа. Сэтгэлзүйн хувьд одоо ч эмзэг хэвээрээ. Эмэгтэй хүн учраас эвгүй байдаг. Гэхдээ би зугтаж алга болж чадахгүй шүү дээ. Миний амьдрал ард нь явдаг юм. Хүүхэд маань том болсон хойноо яагаад ингэж тэмцэж амьдралаа ярьж явсаныг зөвөөр ойлгох байх гэж бодож байна хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

error: Content is protected !!