Явган хvний болон дyгуйн зам биш. Уc зaйлуулах шyyдyy гэв

Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эхэд байрлах авто замын хажууд явган зорчигчийн явах хэсэгт барьсан зүйл цахим орчинд хэлэлцүүлгийн сэдэв болов.

Иргэд дээрх зургийг харж Унадаг дугуйн зам уу, yc зaйлyyлах хоолой юу зэргээр таамаглал дэвшүүлэн шүүмжилжээ.

Бид энэ талаар тодруулахаар Баянзүрх дүүргийн 27-р хорооны Засаг даргатай холбогдоход Энэ нь Нийслэлийн авто замын хөгжлийн газраас хийж буй ажил. Өнгөрсөн оны долоодугаар сард эхэлсэн. Газар гэсэж, урин дулаан болохоор үргэлжлэх юм гэв.

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын Гүүрний хяналтын мэргэжилтэн Я.Өнөртүвшинтэй холбогдон, энэ талаар тодруулахад Энэ бол 15 см гүнтэй, гадаргуун yc зaйлyyлах шyyдyy юм. Үүнийг хүмүүс явган хүний зам гэж андуурч байна. Барилгын ажлын зургийн дагуу yc зaйлyyлax шyyдyyны ажил хийгдсэн. Дөрөвдүгээр сарын сүүлчээр тэр хэсэгт явган хүний замын ажил эхэлнэ. Өнөөдрийн байдлаар суурь нь хийгдээд, асфальтан хучилт хийгдээгүй байгаа.

Гадаргын ус буюу борооны усыг зайлуулах хоёр төрлийн байгууламж байдаг. Нэг нь авто замын зорчих хэсэгт байдаг шүүлтүүртэй, шүүрт худгууд. Нөгөөх нь дээрхтэй адил ус зaйлyyлах шyyдyy юм гэлээ.

error: Content is protected !!