Инжир буюу Э.Зүнжээгийн хаврын гоёл

Монголын кино урлагт шинэ өнгө төрхийг өөрийн содон дүрээрээ тамгалсан Э.Зүнжээг одоо залуус таних биз ээ. Тэрбээр Г.Ундармаагийн дөрвөн ангит кино болох Сингли лэйдс-ийн хамгийн сүүлийн ангид тоглосон юм. Түүнийг Монгол Мулан хэмээх болсон.

Тэрбээр тоглосон дүрр үзэгчдийн зүрх сэтгэлд уяагдтал сайн бүтээсэн аж. Тус киног үзсэн хүмүүс Инжирийн шүд цагаан подволкоосоо ч цагаан ажээ. Жинхэнэ монгол төрхтэй хүний нүд л ийм байдаг байх хэмээн магтан сайшаасан удаатай.

Э.Зүнжээ хар өнгөнд дурладаг нэгэн бололтой. Ихэвчлэн хар өнгийн хувцас голчилж имижээ бүрдүүлдэг юм байна. Одоогоор Г.Ундармаад ихээхэн тоогдоод байгаа учир дахин шинэ дүр ч бүтээхээр зэхэж буй гэх бор шувуу нисэв. За ямартай ч гараанаасаа ам сайтай гарсан түүний дараагийн дүртэй үзэгчид тун удахгүй уулзах биз ээ. Хаврын гоёлоороо ийн гоёсон нь нүдэнд тусав.

error: Content is protected !!