Жүжигчин Г.Алтаншагайгийн өв болсон цэнхэр авдар

Анх драмын театраас олны танил болсон жүжигчин Г.Алтаншагайг одоо таньж, мэдэхгүй хүн бараг ховор доо. Өдгөө жүжиглэхээс ганда шаггүй хөтлөгч хийчихдэг. Түүнд оюутан болж их хотыг зориход нь ээж нь цэнхэр авдар хийлгэж өгч байжээ. Энэ талаараа тэрбээр, Хайртай цэнхэр авдар минь..Оюутан болоод УЛААНБААТАР хотод анх энэ цэнхэр авдартайгаа ирж билээ.Миний анхны эд хогшил, эд хөрөнгө минь л юм уу даа.Тэр үед оюутан болгон нэг ийм модон авдартай байдаг байсан тэ. Ээж минь сумын төвийн нэг мужаан ахаар хийлгэж өгч билээ.

Давуу тал бол их л дээ хэхэ найдвартай,дотор нь юм хийхэд налчийлгахгүй хатуу учраас хичээл ном, гэрээс ирсэн мөнгө, хоол унд, боов бооцог гээд ер нь өөрийн гэсэн бүгдийг нь хийнэ том монгол цоожтой учир хулгайч бол ёстой барахгүй шүү. Энэ муугаа чирээд л их ч явсан даа…Хажуу өрөө, кармаа өрөө, найзындаа, хамаатныхаа айлд, оюутны байр… гээд л нүүгээгүй яваагүй газар бараг л байхгүй дээ.

Хамгийн сүүлд 2006 онд Драмын театрын жүжигчин болж томроод энийгээ нээлгүй хашаанд орхисон байж одоо өөд нь татнаа.Оюутан насны минь олон сайхан дурсамж энэ цэнхэр модон авдартай холбоотой. Энэ нээрээ юм ярьдаг бол их олон юм донгосноо хэмээн өв болсон цэнхэр авдрынхаа талаарх дурсамжаа хуваалцлаа.

Жүжигчин залуу багадаа ийм хүү байв. Харин одоо монгол түмний хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчин болж, ижийтэйгээ хамт нэвтрүүлэгт оролцож дурсамжаа олонд ярьж сонирхуулсан гавьяатай хүү нь болжээ. Хүнд дуудах нэрийг ээж, аав хайрладаг. Дуурсах алдрыг өөрөө олж авдаг гэж. Г.Алтаншагай драмын теартаасаа гарсан ч дэлгэцийн бүтээлд шинэ өнгө төрхийг бүтээхээр зорьж сэтгэлээ чилээн яваа залуу үеийн төлөөлөл юм.

error: Content is protected !!