Бүжгийн гурван удаагийн улсын аварга Жерригийн нар

Өөрийгөө жүжигчин болно гэж бодож яваагүй Жерри буюу Т.Бадамжавыг шаггүй бүжигчин гэдгийг үзэгчид мэдэж авлаа. Ододтой бүжиглэе шоунд оролцож байгаа партнёруудыг ямар ч хөөрхөн юм хоорондоо их тохирох хос болох нь ээ хэмээж нийлүүлчих хүсэлтэй үзэгчдийн яриа сошиалд түгэх болсон. Харин оролцогчид эхнээсээ гэр бүлтэй гэдгээ мэдэгдэж бүүр зарим нэг нь эхнэр, нөхрөө дагадаг ажилтай болсон гэх.

Тэдний нэг нь Жерри. Тэрбээр ханиа нар хэмээн дууддаг аж. Чи бол миний нар. Чи бол миний амьдралын аз жаргал. Чи үгээрээ биш үйлдлээрээ наддаа итгэл, сэтгэл, хүндлэл, хайрыг мэдрүүлж, үргэлж аз жаргалтай байлгадагт баярлаж явдаг шүү гэж сэтгэлийн үгээ илэрхийлжээ.

Түүний ханийг Хосоо гэдэг. Өхөөрдөм хүүдээ Нэгүүн хэмээх содон нэрийг хайрласан. Инээдээрээ гэр бүлээ чимж явдаг жүжигчин бүсгүй өөрийгөө жүжигчин болно гэж төсөөлж байгаагүй гэдэг.

Т.Бадамжав багаасаа бүжиглэх дуртай, бүжгийн урлагт хайртай хүүхэд байжээ. Бүжгийн урлагаар хичээллэж гурван ч удаагийн улсын аварга болж явсан түүх түүнд бий. Гэхдээ түүнийг бүжгээр явахад нь аав, ээж нь дуртай байгаагүй гэнэ. Гэрийнхээ бүхий л зүйлсийг төгс төгөлдөр хийчихээд чимээгүйхэн бүжгийн дугуйландаа явдаг байсан аж. Тиймдээ ч Ододтой бүжилэе шоунд оролцож бүжгээр өрсөлдөхөд түүнд тийм ч хэцүү биш байгаа бололтой. Үзэгчдээс чамгүй үнэлгээ авч басхүү шүүгчдийг багагүй гайхашруулдаг түүний нууц нь энэ ажээ.

error: Content is protected !!