Э.Батшугарын эkc гэгддэг Б.Янжиндуламын гaл улaaн гoёл


Монгол улсын Ерөнхийлөгчөөр тасралтгүй найман жил ажилласан Н.Энхбаярыг танихгүй хүн үгүй. Түүний том хүү Э.Батшугар гадаадад боловсрол эзэмшсэн. Нэр холбогдож явсан бүсгүйчүүд нь сүүлийн үед л олонд сонсогдох болсон билээ. Тэдний нэг нь жүжигчин, тамирчин, бизнес эрхлэгч Б.Янжиндулам.

Солонгосын Үндэсний урлагийн их сургуульд жүжигчний мэргэжлийг эзэмшсэн Б.Янжиндулам хэд хэдэн кинонд тоглосон. Түүний анхны бүтээсэн дүр нь Солонгос кино байдаг. Тэрбээр найман  настайгаасаа спортын гимнастикаар 9 жил хичээллэн Монгол Улсын шигшээ багийн тамирчин, багийн ахлагч байсан. ОУХМ цолтой нэгэн юм.

Харин одоо бол бизнес эрхлэгчийн албыг хашиж яваа. Фэйшн дэлгүүр ажиллуулдаг. Тус дэлгүүрийнхээ нүүр царай нь өөрөө болчихдог сэргэлэн нэгэн. Сүүлийн үед гал улаан даашинзаар гоёсон зураг нь олонд ихээхэн таалагдах болж. Боксоор чөлөөт цагаараа хичээллэх болсон түүнийг зарим нэг хүмүүс жүжигчний карьераа орхисон гэх бор шувуу нисгэх болсон. Магадгүй коронавирусийн тархалтын улмаас Б.Янжиндулам кино урлагтаа хөл тавьж амжихгүй яваа ч байж мэдэх.

Солонгос кинонд гол дүрийг бүтээж явсан тэрбээр монголын кино найруулагчдын хараанд өртөх нь дамжиггүй. Дунд сургуулиа төгсөөд спортоос зодог тайлж, хуульч мэргэжлээр сурсан аж. Хуульч мэргэжлээр суралцаж байхдаа NTV телевизээс зохион байгуулсан Би бүжиглэж чадна реалити шоунд оролцож, тэргүүн байр эзэлж явсан олон төрлийн авьяастай түүнд фото модель болох чадвар байх нь аргагүй юм байна.

error: Content is protected !!