Засгийн газар иргэн бүрт 300 мянган төгрөгийн тэтгэмж олгоно


Улсын Онцгой комиссоос дөрөвдүгээр сарын 10-25-нд xaтуу xөл xopио тогтоох саналыг Засгийн газарт хүргүүлсэн талаар мэдээлсэн билээ.

Уг саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, Бямба гарагаас /дөрөвдүгээр сарын10-наас/ бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргажээ.

Үүнээс гадна хөл хорионы 15 хоногийн хугацаанд Засгийн газар иргэн бүрт 300 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор болсон гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун Эрдэнэ мэдээллийнхээ үеэр мэдэгдэв.

Тэтгэмжийг өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 8-наас эхлэх бөгөөд мөнгөн тусламжийг иргэдийн данс руу шилжүүлэх аж. 3.3 сая иргэнд олгох 300 мянган төгрөгийн нөхөн олговрыг 7-10 хоногт багтааж иргэдийн дансанд шилжүүлнэ.

Ингэхийн тулд өмнө ашиглаж байсан тэтгэвэрийн данс, хүүхдийн мөнгөний данс болон Эрдэнэс таван толгойн 1072 хувьцааны данс зэргийг ашиглах 7-10 хоногт багтаан олгоно гэж Сангийн сайд мэдээллээ.

error: Content is protected !!