Aнyyшийн эkc Э.Уpaнгooгийн өөрчлөлт

Universe best songs-2011 наадмын шилдэг оролцогчийн нэг, дуучин, жүжигчин Э.Урангоог энэ наадмийн чимэг болсон царайлаг оролцогчдын нэг гэдгээр нь үзэгчид андахгүй мэднэ. Тэрбээр МҮОНТ-ийн бүтээл Нарны жим олон ангит кинонд Ундрал хэмээх бүсгүйн дүрийг бүтээж байсан билээ. Сүүлд Таарсан хоёр кинонд тоглоод авсан. Өдгөө Америкт ажиллаж амьдарч яваа. Тэрбээр миссийн тэмцээнд хүртэл оролцож эх орныхоо нэрийг гаргадаг нэгэн.

Багадаа бүжиглэх дуртай, энэ төрлийн тэмцээн уралдаанд их оролцдог байлаа. Сүүлдээ дууг сонирхож, дуулах болсон. Мөн дүрслэх урлагаар хичээллэдэг байсан юм. Ер нь өөрийгөө урлагийн төлөө төрсөн хүн гэж боддог. Тиймээс урлагийн бүхий л төрлөөр хичээллэж, энэ талаар хөгжихийг хичээдэг.

Дууны хувьд СУИС-ийн Ж.Насантогтох багшаар заалгасан. Би жүжигчин гэхээсээ дуучин болох сонирхолтой, дуулах дуртай. Кинонд тоглохын хувьд хувьсамтгай, надаас өндөр ур чадвар шаардсан дүр бүтээх юмсан гэж боддог хэмээн урлагийн карьераа хөөж явахдаа ярьж байжээ. Монкрем компаниа байгуулж захиралаар нь ажиллаж яваа. Түүний дуучны карьер ч нам гүмхэн буй.

Анх олонд танигдаж эхэлж байхдаа хөтлөгч Анууштай хайрын романс үүсгэж явсан. Энэ тухайгаа, Анууш ах Эмэгтэй хүнд халамжтай, мэдрэмжтэй хүн. Бие биенийгээ ямар хүн гэдгийг таних гэсэн цаг хугацаа бол байсан гэсэн удаатай. Харин одоо гадаад залуутай дотносон нь талаар бор шувуу нисэх болсон. Түүний дүр төрх анх телевизийн шоунд оролцож байх үеэсээ хавь илүү дээрдэж өөрчлөгдсөнийг гэрэл зургаас нь тод харагдаж байна.

error: Content is protected !!