Мисс Н.Ану бүл нэмнэ


Уруулаараа уран зураг зурж олныг гайхашруулдаг Мисс Н.Ануг таних биз ээ. Тэрбээр усанд сэлэх, шүлэг бичих, аялах дуртай мисс.

Миссүүдийн тэмцээнд эрэмбээрээ эхний тавд бичигддэг Miss tourism queen international-аас 2016 оны ялагчийн титмийг хүртэж байсан юм. Уг титмийг 10 мянган ам.доллар дагалдсан гэдэг.

Тэрбээр заяаны ханиараа эгэл даруухан Д.Амарсанааг сонгосон. Хосууд одоогоос хоёр жилийн өмнө анхны үрээ өлгийдөн авсан юм. Охинтой болсон Н.Ану илүү залуу, өнгөлөг харагдахын тулд урт үснээсээ татгалзаж байв.

25 насны төрсөн өдрөөрөө сүйн бөгж ханиасаа авсан тэрбээр ээж болсон ч гоолиг хэвээрээ гунхаж явна. Өдгөө хоёр дахь үрээ өлгийдөн авахаар зэхэж буй бололтой. Хөл хүнд гэрэл зургаа төрсөн өдрөөрөө дэлгэв.

error: Content is protected !!