ФОТО:Олны нүдийг хужирласан Топуудын тухай

Мөнхийн залуу гэх тодотголын эзэн болж яваа топ модель Э.Одгэрэл, топ модель Д.Пүрэвсүрэн нар олны нүдийг хужирлав. Топ өргөмжлөлийнхөө эзэн нь болсон чадварлаг моделиуд тэд өмссөн хувцасаа гайхалтай амилуулжээ.

Д.Пүрэвсүрэнгийн хувьд дөрвөн хүүхдийн ээж болсон Алдарт эхийн одонтой топ. Арван жилийн ширээг орхиод удаагүй байхдаа алдар хүндийн титэм зүүсэн. Төрөөд сар болоогүй байж тайзнаа гарч, гурван сарын дараа кинонд тоглож олныг алмайруулдаг зантай.

Түүнийг иогоор хичээллэж бүр багш болоод авсныг өдгөө фэнүүд нь андахгүй мэднэ. Энэ л Пүүжээг үнэхээрийн дайчин бүсгүй мөнөөсөө мөн гэдгийг тодотгон харуулдаг юм. Тэрээр бие галбираа яаж ингэж авч яваагаа бүсгүйчүүдэд цахим хуудсаараа дамжуулан чөлөөтэй хэлчихдэг, цахим ертөнцийн идэвхитэй хэрэглэгч.

Харин Топ Э.Одгэрэл түүнээс өөр сошиал хэрэглээнээс эрс татгалздаг нэгэн. Учир нь стрессдэх тун дургүй. Тийм дээ ч хар бараан зүйлсээс ангит байхын тулд фэйсбүүк, инстаграмм гэсэн цахим хаяггүй билээ. Мөнхийн залуу гоо үзэсгэлэнгээ сайн нойроо авснаараа хадгалж яваа гэдгээ хэдэнтээ ярьсан. гэл жирийн гэр хороололд төрж өсөөд, угаагчаас топ модель, нэр алдартай, үнэ хүндтэй гоо үзэсгэлэнгийн билэг тэмдэг болсон мөнхийн залуу хатагтайн од шүүрсэн хувь тавилантай.

Э.Одгэрэл микрт бага насаа өнгөрүүлсэн, 7 хүүхэдтэй өнөр бүлийн отгон охин. Багадаа бүжиглэх дуртай, хичээлдээ явах дургүй охин байснаа нэгэнтээ дурссан удаатай. Дунд сургуулиа дүүргэчихээд тухайн үеийнхний нийтлэг жишгээр ажилчин ангийн эгнээнд тэр шилжив. Ер нь ажиглахад алтан үеийн мисс, загвар өмсөгчдийн ихэнх нь ажилчны эгнээнээс алдрын оргил өөд алхсан байдаг. Хавдар судлалын эмнэлэгт угаагчаар ажиллаж ажил амьдралын гараагаа эхлүүлсэн. Харин өнөөдөр амжилтынхаа оргилд нь хүрсэн. Тэрбээр 20 настайдаа үсчин гоо засалчдын тэмцээнд манеканаар уригдсан нь нэр алдар, амжилт карьерынх нь эхлэл тавигджээ. Түүнийг нүүрээ будуулаад зогсож байхад Монголын загварын загалмайлсан эцэг гэгддэг Б.Түвшин агсан олж харан, Шилмэл загварын ордонд хүрч ирж уулзах урилга өгснөөр одоогийн алдар хүндэд хүрэх замнал нь эхэлсэн байна. Миссийн мөнгөн эрдэнийн титэм зүүж байхдаа Э.Одгэрэл хэдийнээ хадамд гарсан байв. Түүний нөхөр, хайртай ганц охиных нь аав Монголын анхны сэтгэл судлаач Санжжав агсаны хүү С.Энхболд хэмээх эрхэм байв. Байв гэсний учир нь тэрээр золгүй явдлын улмаас амиа алдаж, тэнгэрт хальсан. Топ ч өнөөдрийг хүртэл дахин хүнтэй суугаагүй билээ.

error: Content is protected !!