Жүжигчин Цогтоо Комеди бол миний талбаp, ах дүү хоёрт Азтай бадарчингийн цомыг өг гэв

Энэ залууг жүжигчин Цогтоо гээд зургийн хараад шууд таньж буй биз. Тэрбээр Д.Жигжидийн нэрэмжит кино урлагийн сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд ажил олдохгүй лааз өшиглөж ч явсан үе түүнд бий. Параллель ертөнц кинонд анхны гол дүрээ бүтээж олонд харагдаж эхэлсэн. 3-р ангиасаа л жүжигчин болно гэж боддог байжээ.

Эко телевизд киноны дуу оруулагчаар сар дагалдан хийж ажилд орсон аж. Гэвч удалгүй орон тооны цомхотголоор ажлаасаа халагджээ. Үүний дараа дахиад л түүний амьдрал нурсан байна. Ингэж явсаар аз таарч Эмоци продакшн байгуулагдаж жүжигчнээр ажилд оржээ.

Тэрбээр продакшнд таван жил ажиллаад ойлгосон. Комеди бол миний талбар. Сүртэй найруулагчтай уйлуулах гэж яддаг киног гоё кино гэдэг чамд мэдлэг байхгүй. Инээдэм бол тархины амралт, мэдрэмжийн дээд ноён оргил. 17 бол бол чөлөөт сэтгэлгээний библи. Параллель ертөнц, Өндгөн толгойт, Bad angel үзээгүй бол кино үздэг гэж бүү хэл. Азтай бадарчинг дахиж зохиогоод цомыг нь ах дүү хоёрт өг. Жижгээ, Цогтоо бол сонгодог комеди киноны эгшиг бас хөг.

Миний хийдэг ажил чамд амархан санагдвал 3aйл rөлөr минь чи нэг хийгээд үзэх үү. Бүгдээрээ шахуу кинонд нэрээрээ тоглодог болчихжээ. Ээ гэгээ минь. Аль нь яг саваадаг кино вэ. Үз шалга хэмээн жүжигчин Цогтоо бичжээ.

error: Content is protected !!