Шүүдэрээ, Ардын анай хоёр нэгдэв

Жүжигчин Шүүдэрээ, сошиалд од Ардын анай Жижи хоёр нэгджээ. Тэр хоёр Америкийн Вашингтон хотод ийнхүү зураг авалт хийсэн гэнэ.

Мэргэжлийн жүжигчин биш боловч өөрт оногдсон дүрээ бусдаас дутахааргүй гаргахыг хичээдэг нэгэн бол П.Шүүдэрцэцэг. Тэрбээр багаасаа загвар өмсөгч болохыг мөрөөдөж иржээ. Гэвч намхан нуруутайгаасаа болж тэнцээгүй гэдэг. Гэсэн хэдий ч фото модельд хүч үзэж явсан. Өдгөө ч мэргэжлийн загвар өмсөгчөөс дутахааргүй фото модель хийчихдэг нэгэн. Түүний инстаграмыг 379 мянган хүн дагадаг. Тэр ч дагагчдаас гомдоохгүй ихээхэн идэвхтэй хөтөлдөг. Өнгө зүсээр алагласан аятайхан зургаар бөмбөгдөхөөр Шүүдэрээ мартдаггүй.

Харин Ардын анай буюу Жижи АНУ-д их сургуулиа төгссөн. Суралцаж байх хугацаандаа өөрийнхөө амьдралын хэмнэлийн талаар влог анх хийж эхэлсэн. Тун удалгүй олон дагагчидтай болж бяцхан реклам хийчихдэг нэгэн болсон билээ. Өөрөөр хэлбэл влогондоо дундаа сурталчилгаа шургуулчихдаг эрэлттэй нэгэн болсон гэсэн үг. Түүний инстаграм хуудсыг 164 мянган хүн дагадаг. Жижи инстаграмаа ихээхэн хөгжилтэй аргаар хөтөлдөг юм.

Ийнхүү сошиалд хоёулаа олны танил болсон тэд уулзаж, хамтдаа гэрэл зургаа авахуулж, тикток хийсэн нь фэнүүдэд нь гэнэтийн бэлэг болсон гэнэ шүү. Тэдний хэн нь сайн фото модель болж уу.

error: Content is protected !!