Найруулагч Ц.Хүсэлбаатар коронавирусийн халдвар аваад эдгэрсэн талаараа ярив


Ханиад хүрч бие чинь зарайгаад нүдний чинь угаар хөндүүрлээд хөлрөөд ядраад байвал шууд шинжилгээ өгч цаг алдалгүй эмчилгээ эхлүүлээрэй хэмээн найруулагч Ц.Хүсэлбаатар сошиалдаа бичив. Тэрбээр коронавирусийн халдвар аваад эдгэрсэн байна.

КОВИДООР ӨВДВӨЛ ЯАХ ВЭ?Миний туршлага К 19 ийн үед бие суларч хөдлөх ажиллахад залхуутай болж толгой дүйнгэтэн нүдний угаар хөндүүрлэж бие зарайж үе мөч нуруугаар өвдөж амьсгал давчдах мэдрэмж төрж доошоо гүйлгэн хоолонд дургүй болж бөөлжис хүрнэ. Энэ нь халдварласнаас хоёроос гурав хоноод илэрч эхэлнэ. Нэн тэргүүнд бие зарайж толгой дүйнгэтэн нүдний угаар хөндүүрлэж эхэлнэ. Эмчид хандах хүртэл энэ хооронд шууд өөрийгөө тусгаарлан халуун ус цай их хэмжээгээр ууна. Бас 350 төгрөгийн витамин С уутаар нь шууд хагас аяга халуун усанд найруулан өдөрт 3-4 уутыг ууна. Бас бие өвдөхийг намдаахын тулд парацетамол ууна. Витамин D 4000-тайг өдөрт 1 ууна.

С витамин 1000 нэгжтэйг өдөрт өглөө орой хоёр удаа ууж болно. Би бол ампациллин 500 тайг 6 цагаар давхар ууж байсан гэхдээ антибиотик эмчийн заавраар хэрэглэх нь зүйтэй байх. Аспирин 81 болон аспирин 100 бас өдөрт 1 удаа ууж цусаа шингэн байлгана. Цус шингэлдэг учраас ууна.Тэгээд гол нь хурдан шинжилгээ өгч эмчийн заавар зөвлөлгөөг дагаарай. Маш хурдан хатгаа болж бөөрний дутагдалд оруулдаг гэнэт хүндэрдэг хүндэрсэн үедээ шууд амь насанд заналхийлдэг маш аюултай өвчин шүү.

Цаг алдалгүй эмчид хандаарай халдвараас бас сэргийлээрэй. Хөл хорионы дэглэмийг сайн сахиарай. Бас их хөлөрнө даарч болохгүй шүү. Бас амт үнэр зарим хүнд мэдрэгдэхгүй болдог надад тийм зүйл болоогүй ч тамхи их муухай үнэр амттай болж ирсэн тэр чигтээ тамхийг татахгүй болчмоор л юм билээ гэлээ.

error: Content is protected !!