Гайгүй өндөр цалинтай ч vе vеийн Ундармаануудад мөнгөө шимүүлмээргүй байна


Гаруудын энд тэнд Андлалын хөшөө, нэг улирлын усан оргилуур, зам мордуулсан хэнд ч хэрэггүй баахан хаалга барьж доогуур нь хурд хэтрүүлж давхих том том жийпнүүдээ худалдан авахад нь зориулж хөдөлмөрлөж олсон хэдээсээ 10, 20-оор нь хураалгана.

Цалингаас хурааж байгаа утга нь Нийгмийн даатгалын шимтгэл. Угтаа бид даатгаад тэд нэг их даагаад байгаа юмгүй. Монгол хүний дундаж наслалт 60. Төр нь зөвшөөрч тэтгэвэртээ хүрэн аядах нас нь бас 60. Үндсэндээ үхтлээ ажиллаад, vxтлээ хураалгаад тэгээд улаан дэвтрээ ширтэж байгаад vxнэ л гэсэн үг. Yxсэн нэгийнхээ vxтлээ төлсөн шимтгэлийн үрийг үлдсэн нь хүртье гээд Хамтын тэтгэврийн хуультай болох гэж байтал авлига, албан тушаалын хэрэг нь нотлогдоод, өөрөө ч хүлээгээд я,лтан болоод байснаа нам, Засгаараа бярдуулж сая суллагдаад бүр гишүүний тангарагаа нахисан Ж.Эрдэнэбат Еpөнхий сaйд байхдаа болиулчихсан. Болиулсан шалтгаанаа Хөгшчүүд нэгэн рүүгээ хараад их мyyхай юм бодно… гэж тайлбарласан. Үргүй энэ шимтгэлийг ингээд бодохоор тэр бол даатгалын биш татварын зориулалттай. Нийгмийн даатгалын шимтгэл бол шимтгэл биш хураамж. Үр шимийг нь хүртэлгүй үхнэ гэж бодвол бүр дээpэм. Дээpэмдэж авсан мөнгөө гол нь манай төр, төр байхын утга учраа үзүүлж иргэнийхээ эрүүл, аюулгүй амьдрах, сурч боловсрох үндсэн эрхээ эдлэхэд нь биш ил цагаан сонгуульдаа л зарцуулдаг.

Тэгээд дээр нь эрхтэн бүтэн эрүүл биетэй амьдарч байгаагаа их гавьяа гээд бодчихсон залхуу хэдэн юмнуудад цалин, орлогоосоо алба болгон хураалгаад тэтгэмж болгож тараалгачихаад хариуд нь дандаа xapаалгана.Бидэнд Нийгмийн даатгалын реформ, зоригтой шийдэл хэрэгтэй. Би төрд нэмж татвар төлөх биш нийгмийн асуудлаа хувьд жинхэнээсээ даатгуулмаар байна. Сонголт өг! Нөгөөдөр цалин бууна. Гайгүй өндөр цалинтай болохоор бас чамгүй шимүүлнэ. Үе үеийн Ундармаануудад мөнгөө зориудаар алдана гэхээс бүр хaрамын сэтгэл төрөөд тэрийгээ биччихлээ. Өөр ч тайван дөө. Умм

Ч.Лодойсамбуу

error: Content is protected !!