Г.Оюунгэрэл би жаран ярьснаас болж тэвчиж чaдaxгvй фэйсбvvкээ ycтгacaн гэв

Өдгөө 36 настай Г.Оюунгэрэл арван жилээ 1 дүгээр сургуулийн математикийн ангийг төгсөж, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг орчуулагч, санхүү-эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр 14-хэн настай балчир охин байхдаа Монгол Модель-ийн загвар өмсөгч болсон гэдэг. Монгол гоо бүсгүй-2006, Мисс Монголиа-2007, 2007 онд Хятад улсын Хэнан мужид зохион байгуулагдсан Олон Улсын Аялал Жуулчлалын Хатан Хаан гоо бүсгүйн тэмцээнд амжилттай оролцож, дэлхийн 108 орны бүсгүйчүүдээс шалгаран Азийн Хатан Хаан/Miss Asia Queen/ гэх өргөмжлөлийн эзэн болж Мiss World-2007 тэмцээний тайзан дээр ч алхаж байв. Энэ цагаас эхлэн түүний Азийн хатан хаан гэх болсон билээ. Олон жил загварын салбарт нэр дуурсгаж яваа тэрбээр Загвар өмсөгч С.Төгсийн влогт оролцож байх үеэрээ жарангийн талаарх яриа дэлгэсэн.

12 жил буюу нэгэн жаран гэж өөртөө 100 хувийн итгэлтэйгээр ярьсан яриа нь цахимд хэсэгтээ трэнд бичлэг болоод авсан.Гэхдээ тэрбээр өөрийн ойлгосоноо сайн тайлбарлаагүй орхисон нь ийн олон нийтээс ихээхэн шүүмжлэл сонсох үндэслэл нь болжээ. Түүнд нэгэн лам нэг жаран хулгана гэж эхэлж явсаар буцаад хулганаараа дуусгавар болдог хэмээжээ. Харин Г.Оюунгэрэл түүнийгээ таван махбодиороо эргэлдэж явсаар эргэдэг гэдгийг дутуу ойлгож. Ингээд л шууд хулганаас эхлээд нэг жилийг л жаран гээд ярьчихсан аж. Ийнхүү өөрийнхөө бодлоггүй ярьсан ярианаасаа үүдэж сошиалд ёстой л балбуулсан гэнэ. Тэгээд уучлалт гуйсан ч тусыг эс олсон тул олон дагагчтай фэйсбүүкээ устгажэээ.

Угтаа бол түүний ингэж ярихад хэн хүнгүй л жаран гэдгээ мэдэхгүй байж түүн рүү дайралт хийх нь хэр зохистой байв. Сошиалыг зохистой хэрэглэдэг болохгүй бол цаад талд нь хүний сэтгэлзүй ямархан хүнд болдог гэдгийг мэдэхгүй байгаа нь өнөөгийн эмгэнэл.

Дорно дахины он тооллоор таван арван хоёр жилийг жаран жил буюу нэг жаран гэж нэрлэдэг. Энэ цаанаа гүн утгатай ба мод, гал, шороо, төмөр, усыг таван махбодыг өнгөөр төлөөлүүллэг. Тухайбал, модыг хөх, галыг улаан, шороог шар, төмрийг цагаан, усыг хар гэх мэт. Энэ өнгийн дэс дарааллаар хөх хулгана, хөхөгчин үхэр, улаан бар, улаагчин туулай, шар луу, шарагчин могой гэх мэтээр эр, эмээр салаавчлан тоолдог. Ингэж тоолоход 1-р хулгана хөх, 2-р хулгана улаан, 3-р хулгана шар, 4-р хулгана цагаан, 5-р хулгана хар болох бөгөөд бүх амьтан энэ мэтээр таван өнгөөр тоологдоно. Энэ нь арван хоёр жил таван удаа давтагдана гэсэн үг. Тэгээд энэ таван арван хоёр жилийг жаран жил буюу нэг жаран гэж нэрлэдэг ажгуу. 

error: Content is protected !!