Бүжигчин М.Бямбаагийн хацарт жаргал бэлэглэгч залуу

Монголын бүжгийн урлагт өөрийн гэсэн өнгө төрхтэй бүжигчин бол Бямбаа юм. Тэрбээр бүжиглэхээс гадна загвар өмсөгч, кино жүжигчин гээд олон гуншингийн эзэн. Зэрлэг цэцэгсийн хүлэмж киноны Яргуйн дүрээрээ илүү үзэгчдийн танил болсон. Түүнийг Чуулгын бүжигчин бус Яргуй гэх бүсгүйн дүр од болгож чадсан гэхэд хилсдэхгүй.

Түүний хайр дурлалын романс нэлээдгүй адармаатай эхэлсэн байдаг. Бүжиг дэглээч Т.Төгсөөтэй насны зөрүүтэй ч анхны амьдралаа эхлүүлсэн. Тэд охинтой болсон ч хамтын амьдралаа цааш үргэлжлүүлээгүй гэдэг.

Олон жил ганцаараа өсгөж явсан бүжигчин бүсгүй заяаны ханиа олж нижгэр хурим хийсэн. Тэд хуримынхаа дараахан шинэ хүнээ өлгийдөн авч бүл нэмсэн билээ. Том охин нь ээжийгаа дуурайж бүжигчин болохоор шийдсэн гэдэг. Бүжгийн уралдаан тэмцээнд тасралтгүй оролцож амжилт гаргах болжээ.

Түүний хань Найдансүрэн ч алган дээрээ бөмбөрүүлдэг гэнэ лээ. Амьдралаа бүтэн болгосон М.Бямбаагаас үргэлж л аз жаргалын гялбаа цацарч явах болжээ.

error: Content is protected !!