УОК-ын Шуурхай Штабын дарга,хурандаа Ж.Чүлтэмсүрэн халдварыг хумих байтугай тараагч болжээ

УОК-ын Шуурхай штабын даргын ганц гарын үсэг бүхэл бүтэн сумаар нь хохироосон түүх!!! Ийм л хариуцлагагүй нэг хоёр эрх мэдэлтнээс болж нийтээрээ бид хохирч байна. Улсын онцгой комиссын Шуурхай штабын даргын гарын үсэгтэй бичгээр Бугант тосгонд очсон хүмүүсээс корона илэрчээ. Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд 2021.03.31-ны өдөр Улаанбаатараас ирж тусгаарлагдсан 6 иргэнээс 9 хоногийн дараа Корона илэрчээ. Өнөөдрийн байдлаар тэдний 4-өөс нь халдвар илрээд байна. Үүнээс болж сум хоорондын хөл хөдөлгөөн хаагдаж,сумын дэлгүүр, үсчин, халуун ус хаалгаа барьж, 40-өөд хүн тусгаарлалтанд ороод байна. Маш олон хүний хэвийн амьдралд саад учруулж, ашиг орлогыг нь авч одсон халдварын УГ СУРВАЛЖ нь УОК. Халдвар тараагч иргэдийг Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны чиглэлд автомашинтайгаа саадгүй нэвтрүүлэх үүргийг УОК-ын Шуурхай Штабын дарга,хурандаа Ж.Чүлтэмсүрэн 2021.03.30-ны өдөр Нийслэл, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн онцгой комиссынхонд үүрэгджээ.

Гэртээ харих гэж УОК-ыг царайчилж суусан нутгийн хоёр иргэнд тэд гэрлийн хурдаар бичиг гаргаж өгч, газарчлуулан хамт явжээ. УОК-ын Шуурхайн штабын даргын бичгээр түрий барьж, нэвтрэх газар луугаа орохдоо асуумж ч бөглөсөнгүй. Асууж шалгаасан постынхон руу цагдаагийн хурандаа, генерал цолтнуудаар яриулсаар Бугантад иржээ. УОК-ын бичигтэй тэднийг 10 хоногийн тусгаарлалтад оруулах гэж бас л бөөн юм болсон байна. Арай ядаж тусгаарласнаас хойш 9 дэхь хоног дээрээ эхний хүнээс халдвар илэрсэн байна. УОК-ийн албан бичигт тэднийг албан ажлаар яваа гэж бичжээ . Гэвч тэд яг ямар албан ажлаар явааг нь өнөөдрийг хүртэл хэн ч мэдсэнгүй. Нутгийнхан тэднийг алтныхан гэж тодорхойлж буй. Тэдгээр залуусын унаж яваа машины азын дугаар нь саяхан дуудлага худалдаагаар 23 сая 300 мянган төгрөгөөр зарагджээ.

Хэрвээ албан ажилтай яваа бол аль байгууллагын хүмүүс ямар ажлаар яваа нь тодорхой болчих ёстой. Сумынханы таамаглаж буй АЛТНЫХАН гэдэг нь л ортой. Алт ухагчдын ард эрх мэдэлтэн, эсвэл рецидив гэмт хэрэгтний аль нэг нь л байдаг билээ.Эцэст нь : Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга Ж.Чүлтэмсүрэн хэрвээ ийм бичиг хийж өгөөгүй бол Бугант тосгон ногоон бүс хэвээрээ байж, ард иргэд нь аж амьдралаараа хохирохгүй байлаа. УОК-ын бичигнээс болж мөрөөрөө ажил амьдралаа залгуулж явсан жирийн иргэд ашиг орлого, цаг хугацаа, эрүүл мэнд, сэтгэл санаа бүх зүйлээрээ хохирч байна Тэд учирсан хохирлоо зөвшөөрөл өгсөн УОК-ын Шуурхай штабын даргаас нэхэх үү?

Эсвэл халдвар тээж очсон Иргэдээс нэхэх үү? Эсвэл замын пост болгон дээр ярьж мундагддаг ХУРАНДАА, ГЕНЕРАЛУУДААС нэхэх үү ?1. УОК-ын хариуцлагагүй байдлаас Энхсаран сувилалаас Корона голомтолсон2. Хятад иргэдээс их мөнгө авч УОК-ын бичгээр хил нэвтрүүлснээс Коронагийн халдвар Монголд тархсан гэж Замын-Үүдийнхэн үздэг3. УОК-ын даргын гарын үсэгтэй зорчсон иргэд Орон нутгийг халдвартай бүсийн тоонд орууллаа Одоо болоо юм биш үү? УОК-ынхонд Хэзээ, хэн, хэрхэн хариуцлага тооцох вэ?Бугант тосгонд халдвар тээж очсон иргэдэд бичиг хийж өгсөн УОК-ын Шуурхай штабын дарга Ж.Чүлтэмсүрэн, түүний албан бичиг, халдвар тээгч иргэдийн Бугантад унаж очсон машин, дуудлага худалдааны баримтыг хавсаргавСэтгүүлч Б.Отгон 2021.04.14

error: Content is protected !!