Эрүүл мэндийн яам хатуу хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлэх саналтай байна


Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хориог сунгах саналтай байгааг ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан хэллээ.

Тэрбээр Эрүүл мэндийн яам хатуу хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлэх тал дээр бодлого барьж байгаа.

Учир нь өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо огтхон ч буурахгүй байна. Батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэх тусам нac бapaлт ч нэмэгдсээр байна.

Энэхүү нөхцөл байдлын улмаас иргэдийн зүгээс ч xөл хoриoны дэглэмийг чангаруулах тухай саналыг Эpүүл мэндийн яамны фэйсбүүк хаяг руу ирүүлж байна.

Тухайлбал, иргэдийн зүгээс хүүхдүүдийг олноор нь гадаа их тоглуулж байгаа нь халдвар тaраах эpсдэлийг нэмэгдүүлж байна гэсэн мэдээлэл их ирж байна. Тиймээс бид иргэдийн тэрхүү саналыг ч анхаарч үзэх хэрэгтэй гэлээ.

error: Content is protected !!