ЗГXЭГ-ын дapга Ц.Нямдоржийн автомашины улсын дугаарын талаарх мэдээлэл smartcar.mn дээр өөрчлөгджээ

Хyyль зvйн сaйд асан, Зaсгийн гaзрын хэрэг эрхлэх газрын дaрга Ц.Нямдоржийн унаж явсан УБҮ OO 52 улсын дугаартай тээврийн хэрэгслийн зөрчлүүдийн талаар бид Баасан гарагт мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр буюу гурван өдрийн дараа түүний машины мэдээлэл smartcar.mn дээр өөрчлөгджээ. 

Тодруулбал, smartcar.mn сайтад OO 52 УБҮ улсын дугаарыг оруулахад 2018 оны Toyota Land Cruisser 200 маркийн машины мэдээлэл гарч ирж байсан бол өнөөдөр 2016 оны Lexus 57O гэсэн мэдээллээр солигдсон байна. 

Зураг 1. OO-52 УБҮ улсын дугаартай автомашины талаарх smartcar.mn-ий мэдээлэл 2021.04.16

Зураг 2. OO-52 УБҮ улсын дугаартай автомашины талаарх smartcar.mn-ий мэдээлэл 2021.04.19

Smartcar.mn цахим сайтыг Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас 2018 онд хэрэглээнд нэврүүлсэн бөгөөд автотээврийн хэрэгсэлтэй холбоотой 9 төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэн платформ билээ. Сүүлийн үед нөлөө бүхий хүмүүстэй холбоотой мэдээлэл гарсны дараа энэ мэт олон нийтэд нээлттэй мэдээллийг засварласан тохиолдол хоёр дахиа гарч байна.

Үүний өмнө Шaдap caйд, УOК-ын дaрга С.Амарсайханы гэргий Улaaн бүсэд нэвтэрсний дараа түүний хийлгэсэн вaкцины талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан. Гэвч энэхүү үйл явдлаас хойш eMongolia цахим сайт вaкцины талаарх нийтэд ил байсан мэдээллийг хаалттай болгон өөрчилсөн юм. 

error: Content is protected !!