Э.Одгэрэл стрессээс хол байхын тулд сошиал хаяг хэрэглэдэггүй гэв


Топ модель Э.Одгэрэл Карантин 14 хоног шоунд оролцож байгааг үзэгчид хэдийнээ мэдсэн. Тэгвэл түүнийг цахим хаяг ашигладаг эсэхийг олон хүн асуух болжээ. Харин тэрбээр стрессээс хол байхын тулд сошиал хаяг хэрэглэдэггүй юм. Үүнийгээ ч Топ модель бүсгүй хэдэнтээ хэлж байсан удаатай. Түүний мөнхийн гоо сайхны нууц нь ерөөсөө л тайван амгалан байж, гүн нойроо сайн авахад байдаг гэнэ лээ.

Түүний хоолойг үнэхээр хэцүү гэлцдэг. Өөрийнхөө хоолойнд дургүй, яаж дуугараад байгаагаа ч ойлгодоггүй гэж ярилцлага өгч байсан удаатай. Гэтэл олон жилийн өмнө жинхэнэ залуу байх цагтаа тэрбээр хоолойндоо итгэлтэй, тэр бүү хэл, хамтлагийн гишүүн хүртэл явсан байх юм. Мөнхий залуу хатагтай маань хүүхэд ахуй насандаа Найрамдал нэртэй хамтлагт дуучин явсан гэдэг.

Хүн бүхэн толгой холбож чаддаг Монгол шиг улсад өөрсдийгөө яруу найрагчаар өргөмжлөх их амархан. Зарим нэг нь болсон болоогүй хэдэн шүлгээрээ ном гаргасан байх нь ч бий бөгөөд тийм номууд хотын хэдэн дэлгүүрээр тоосонд дарагдаастай, зарагдах найдлага нь өдрөөс өдөрт багассаар байж л байдаг.

Харин Одгэрэлийн хувьд тун ч мэрийлттэй яруу найрагч гэдгийг сонссон урлаг судлаач бүү хэл шүлэг найрагт дургүй нэг нь ч сонирхох нь гарцаагүй. Тэрбээр сэтгэл хөдлөлдөө автсан үедээ онгод юундаа мордож үгийн урнаар сэтгэлийн чанадаас шүлэг тэрлэдэг нэгэн.

error: Content is protected !!