Аксессуар зүүхгүй гэрээсээ гардаггүй Н.Ундралын төрсөн өдөр тохиож байна


Их засаг их сургуулийн захирал Г.Ням-Осорын бага охин, УИХ-ын гишүүн Н.Учралын дүү гэгддэг Н.Ундрал өдгөө МҮОНРТ-ийн нэвтрүүлэгчээр үзэгчдтэй уулзах болсон билээ. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна. Одоогоос 34 жилийн өмнөх энэ өдөр мэндэлжээ.

Аавдаа Охин нь зурагтын мэдээний хөтлөгч болно. Та охиноо харангаа, мэдээгээ сонсож байгаарай гэж хэлдэг байсан. Би хүн юу ярьж, төсөөлнө түүнийхээ дагуу амьдардаг гэж итгэдэг. Хүүхэд ахуй насандаа телевизийн мэдээ үзээд, нэвтрүүлэгчдийг дуурайдаг байсан хэмээн ярьж байсан удаатай.

Тэрбээр багаасаа л хайран дунд өсжээ. Тийм хүүхэд хүн хайрлах сэтгэлтэй болдог гэж боддог. Хүүхдүүдээ яг тэр хүмүүжлээр хайраар дутаалгүй өсгөж хүнийг хайрладаг, хүнлэг хүн болгохыг боддог. Бага насандаа хүүхэд хайрлагдах л ёстой. Хайр мэдэрч өссөн хүн зөв хүн болно гэж итгэдэг гэж ярих дуртай нэгэн.

Түүнийг брэнд бүсгүй хэмээдэг. Олны үг ортой Н.Ундрал өөрт таалагдсан брэндийн хувцсандаа үнэ хайрлахгүй худалдаж авдаг гэнэ. Гоё ганган гутал, даашинз, ээмэг зүүлт, цүнх гээд бүгд л хэрэгтэй байдаг болохоор хааяа өөртөө таалагдсан хувцасыг захиалгаар хүртэл хийлгэж өмсдөг аж. Мөн ганган цүнх, аксессуар цуглуулгатай. Аксессуар зүүхгүй гэрээсээ гарах нь ховор гэнэ шүү.

error: Content is protected !!