Явган хүний хөдөлгөөнийг үе шаттай хязгаарлана

Шадар сайд С.Амарсайхан Улсын онцгой комиссын Шуурхай штабад ажиллажээ. Энэ үеэр Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг цаг үеийн мэдээллийг өглөө.

Тэрбээр Автомашинтай холбоотой асуудлууд цэгцэрсэн. Явган хүний хөл хөдөлгөөнийг цаашид бүрэн хязгаарлах арга хэмжээг үе шаттай авна. Ялангуяа хүүхдийн тоглоомын талбай зэрэг бөөнөөр цуглаад байгаа байршлуудыг хаах арга хэмжээ авах шаардлагатай байна. Иргэд зөвхөн гэрийнхээ ойрхон л салхилах учиртай гэлээ.

error: Content is protected !!