Ц.Анандбазар өнөөдөр сэрж байгаа хүн болгон жаргаасай гэж залбирч, 108 мөргөдөг гэв

УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой хөдөлгөөн сошиалд өрнөөд хэд хоногийн нүүр үзэж буй уншигч та дуулсан биз ээ. Тэгвэл тэрбээр олон хүний ажил бүтэмжтэй байгаасай гэж өглөө бүр сэрээд л бурхандаа залбирч, 108 мөргөдөг гэнэ шүү. Тэрбээр ихээхэн сүсэг бишрэлтэй нэгэн бололтой.

Гандан тэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам Д.Чойжамц түүний талаар нэвтрүүлэгт Анандбазарыг буяны өглөг өгдөг бизнесмен гэсэн алдар нэрийг манай Гандан хийдээс өргөсөн юм. Энэ нэрэндээ ч зохицсон сайхан хүн. Б Олон газар хийд орон сэргээх, бурхан шүтээн бүтээхэд гар татдаггүй өглөгийн эзэн. Одоо бид хамтран Сажин хийдийн аманд бясгалын төвийг барьж байна гэхчлэн магтан дуулав. Мөн УИХ-ын эрхэм гишүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэ гэхэд Ц.Анандбазар бол сайн хүн юм түүний санаачилсан хуулийг батлалцана гэх нь тэр.

Ямартай ч тэрбээр сүсэг бишрэлтэй нэгэн гэдэг нь дээрхээс тодорхой болов. Түүний эзэмшдэг Бага тэнгэрийн ам бол лус савдаг нь хатуу газар тул байс хийгээд л лам залж ном хуруулдаг гэх бор шувуу ч нисэж эхэллээ. Түүний гэр ч бурхан тахилаар дүүрэн аж.

Гэхдээ бурхан тахил, мөргөл залбирал яриад өөрийн мyyxaй vйлийн явдлаа нyyж чaдaxгvй нь дамжиггvй хэмээн олон нийт ихээхэн дypгvйцлээ илэрхийлсээр байна. Түүнийг rэм бypyyтaй эсэх vнэxээp олон oxидoд бэлrийн дyp xvcлээ тyлracaн, vйлдсэн эсэхийг шvvx нь шийдээд өгөх биз ээ.

error: Content is protected !!