Г.Ундармаа Гавьяат биш Оскар авахаар зүтгэж явна гэв


Энэ бүсгүйг та бүхэн андахгүй танина. Тэрбээр дэлгэцийн бүтээл туурвих болгондоо орлогоос нь 30 сая төгрөгийг Итгэлийн танхимаараа дамжуулж эмнэлгийн хүлээлгийн өрөөг тохижуулж өгдөг. Одоогийн байдлаар хүүхдийн нэгэн асрамжийн газрыг унтлагын өрөөтэй болгож, тохижуулах ажилд ханцуй шамлан оржээ.

Түүнээс өнөөдөр Карантин 14 шоу нэвтрүүлэгт зочноор оролцох үеэр үзэгчээс ирсэн асуултыг асуув. Хэзээ гавьяат жүжигчин цол авах бэ хэмээхэд Би гавьяат биш Оскар авахаар зүтгэж яваа гэлээ. Хошин урлагийн тайзнаас жүжигчний гараагаа эхлүүлж олны хайр хүндлэлийг хүлээсэн эрхэмд гавьяат цол тийм ч сонирхолыг татахгүй байгаа биз.Учир нь жүжигчин бүсгүй ЭМЯ-ны тэргүүний ажилтан, нийгмийн идэвхтэн зүтгэлтэн, мэргэшсэн маркеингийн дарга гээд олон цол гунштай энэ нь түүнд багадаагүй.

Намайг тойрон хүрээлж байдаг сайхан хүмүүсээс асар их урам зориг, эрч хүч авдаг. Хамгийн түрүүнд нөхрөө дурдах ёстой. Миний хань намайг юу ч хийсэн байнга дэмжиж, урмын үгээр тэтгэж байдаг. Цаг наргүй ажлыг маань ойлгож, байнга утсаар ярьж, ус уугаарай, би очих уу гэх мэтээр халамжилдаг юм. Заримдаа уут дүүрэн юмтай манай багийнхан дээр ороод ирнэ. Миний найдвартай түшиг тулгуур болдог хүн.Жүжигчин хүмүүс ер нь амархан баярлаж, амархан гомддог. Би багын л айлын бага эрх хүүхэд байсан. Аав ээж минь намайг эрхлүүлж, хайранд умбуулж, зөв өсгөсөн учраас би эерэг хандлагыг эрхэмлэдэг хүн болж өссөн гэж боддог. Өөрийгөө ч эерэг хандлагатай хүмүүсээр хүрээлүүлэхийг, тийм хүмүүстэй л ойр байхыг хичээдэг юм.

Ах дүү нарын маань дэмжлэг бас их. Манай ээжийн талынхан их сайхан тусархуу хүмүүс. Аавын талынхан бол өндөр боловсролтой, үлгэр дууриал болсон хүмүүс. Тэднээсээ суралцсан зүйлс надад олон бий.За тэгээд мэдээж үзэгчдээсээ асар их хүч авна. Фэйсбүүк рүү үргэлж орж чадахгүй ч хааяа зочлоод таних танихгүй хүмүүсийн урмын үгийг сонсоход сайхан байдаг. Боломжоороо тэр хүмүүст хариу бичиж, харилцаа үүсгэхийг хичээдэг. Ер нь нэг танихгүй хүн хажуугаар инээгээд өнгөрөхөд ч эрч хүчтэй болж, цааш эргээд нуруугаа цэхэлж алхдаг даа хэмээн өөрийн урам зориг, эрч хүч авдаг нууцаа хуваалцаж байв.

error: Content is protected !!