Хөөрхөн Ариукагийн халамжит хань


Жүжигчин Ариунцэцэг буюу Ариука хоёр дахь амьдралаа эхлүүлэх хүнээ ихэд л нууцалсан. Харин тэр өдгөө халамжит ханийхаа хайранд жаргаж суугаа гэнэ шүү. Хоол хийлгүүлж идээд, амралт зугаалганд түүнийгээ дагаад явахад их л түшигтэй байх болсон аж.

Чинзо хамтын амьдралдаа хөл алдаж түүний хайрын амсах эрхгүй болсон гэлцдэг. Харин жүжигчин бүсгүй хэдэн жил ганцаараа явсны эцэст жаргах хүнээ сая нэг олсон бололтой.

Өөрийн инстаграм хуудастаа үргэлж л зураг авалтын үеэр авахуулсан гэрэл зургаа оруулдаг байсан тэрбээр хэдэнтээ нүүрний будаггүй, үргэлж л инээдээрээ чимсэн гэрэл зургаа оруулах болжээ. Үүнийг ч гярхай фэнүүд нь хэдийнээ олоод харчихаж. Ариукаг хайраа зөв олсон гэх бор шувуу нисэх болжээ.

Ариука чамтайгаа хамт гээд Мөнхөөтэй авахуулсан гэрэл зургаа ч мөн оруулахаа ч мартсангүй. Хосууд цаг үргэлж хамтдаа явах болж. Халамжит хань нь ч хөөрхөн жүжигчин хэмээгддэг эхнэрийнхээ энгийн төрхийг гэрэл зурагт ийн буулгажээ. Жаргалтай хүүхний хацар улаан гэдэг дээ. Монголын хацар гоо охидод халамжтай хань заяаж байвал болох нь тэр.

error: Content is protected !!