БШУЯ: Хүүхдүүд нэгэндээ коронавирусийн халдвар дамжуулсан тохиолдол нэмэгдэж байна


Коронавирусийн халдварт өртсөн хүүхдүүдийн тоо мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Эрүүл мэндийн яам, graph.mn хамтран өчигдөр танилцууллаа.

2021 оны дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар 0-18 насны нийт 4,412 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилжээ.

Халдварт өртсөн хүүхдүүдийг насны бүлгээр нь авч үзвэл

  • 0-4 насны 1,034
  • 5-9 насны 1,406
  • 10-14 насны 1,356
  • 15-18 насны 616 байна. 

Хүүхдүүд гэр бүлийнхнээсээ халдвар авах нь түгээмэл байсан бол сүүлийн өдрүүдэд нэг нэгэндээ халдвар дамжуулсан тохиолдол нэмэгдэж байгааг БШУЯ-наас онцоллоо. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ анхаарал хандуулахыг тус яамнаас уриалж байна. 

error: Content is protected !!