Дуучин Э.Чулуунчимэг өөртөө харц булаам өөрчлөлт хийжээ


Дуучин Э.Чулуунчимэг өөртөө эрс шинэчлэлт өөрчлөлт хийхийг оролджээ. Түүнийг Цэрэнтогтохоосоо салсан гэх шуум сошиалд тархсан. Тэгвэл уг асуудалд нөхөр нь салаагүй бид хоёр бусдын адил энгийн чимээгүй амьдармаар байна хэмээн хэвлэлд өгсөн ярицлагадаа дурдсан байдаг.

Э.Чулуунчимэгийг үйлэнд уран гэдгийг хүн бүхэн мэддэггүй. Тэрбээр 6 настайгаасаа утас зүү хөндөлсүүлж сурчээ.Өөрийн клипний зураг авалтад өмсөх дээл, даашинзаа өөрөө урлачихдаг нэгэн.

Хөдөлмөрийн баатар Г.Хайдав багшийн шүүгчээр суусан тэмцээнд түрүүлжээ. Нэгэн цаг үеийн урлагийн супер од, эрхэм багш бяцхан охинд Заавал СУИС-т ороорой гэж захиас үгээ хэлсэн нь түүний ирээдүйг заах луужин болсон гэдэг. Энэ л үгийг сэтгэлдээ тээсээр дуучин мэргэжлийг эзэмшсэн аж. Харин өдгөө олны танил дуучин болж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Чулуунчимэг үсний засалтаа анх олонд танигдсанаасаа хойш өөрчлөөгүй. Нөгөө л хэвээрээ байх нь клипнүүдээс нь тодхон харагддаг. Эмэгтэй хүн бүрт өөртөө огцом, адтай өөрчлөлт шинэчлэл хийх хүсэл нуугдаж байдаг. Харин тэр түүнийг илэрхийлж ийм өөрчлөлтийг өөртөө хийжээ. Нүүр будалтаа хүртэл өөрчлөөд авсан нь илүүтэй үзэсгэлэнтэй болгожээ.

error: Content is protected !!