Реппер А.Ганчимэг

Жүжигчин А.Ганчимэг Халуун зүрх киноноосоо хойш нам гүмхэн буй. Тэгвэл тэрбээр репперийн дүрээрээ эргэн ирлээ. Дуучин Ука, жүжигчин Бархүү, Ууганаа, Тэмка, Мишээл, Ганчимэг нар хамтран Цэнхэр залаа дууг орчин цагийн өнгө аястай болгон дуулжээ.

Олон нийт жүжигчин Бархүү, Ууганаа, Тэмка нарыг дуулж байхыг сонсож байсан. Харин Мишээл, Ганчимэг нарыг дуулах нь бүү хэл үглэж байгааг хараагүй гэхэд болно.

Тэгвэл тэд чамгүй үглэчихдэг юм байна.

Алтангинжээр овоглосон Ариухан сарнай минь
Азтай олон өдрүүдэд Ард түмэндээ хүндлүүлсэн
Алмазан шигтгээ лугаа атганд үлдсэн Эрдэнэ минь
Дэлгэцийн урлагийн Дээдэсхэн минь
Дэрвэж яваа Эрвээхий минь
Далдын увидастай Анирхан минь
Далай шиг сэтгэлтэй Гэгээхэн минь ээ
Охин үрдээ Хайрын бэлэгтэй
Олон түмэндээ Хайрлагдсан чимэгтэй
Онцлог шинж нь бяцхан Бурхад
Овсгоотой зан Сэтгэлийн бурхад
Авсан дүр нь Зүрхний бурхан


Алиахан инээмсэглэл зүүдний Бурхан
Оноогдсон дүрдээ сэтгэлийн үнэртэй
Олиггүйхэн нэгэнд хайрын ташууртай
Оюун бодол нь эвийн Хүчтэй
Онцгой чадвар нь Хайрлуулахын мөртэй
Өсвөр насныхны сэтгэлийн гүндэх Краш
Өвгөн буурлуудын сэтгэлд үлдсэн Дүр
Өөдлөхийн учрыг таниулсан даруу төлөв Зарчим
Өөдөө цацсан сүүний мялаалга өргөсөн Хүндлэл шүү хэмээн жүжигчин бүсгүйд нэгэн фэнээс нь шүлэг тэрлэн өгчээ.

error: Content is protected !!