Ука үсээ цайтал нөхрөөсөө салахгүй гэдгээ амлажээ


Шаргал үст дуучин Ука үсээ цайтал нөхрөөсөө салахгүй гэнэ шүү. хувийн амьдралынхаа талаар тэр бүр олон нийтэд дэлгээд байдаггүй. Тиймдээ ч дуучин бүсгүй нөхрийнхөө талаар нууцалж ирсэн.

Түүний нөхрийг Г.Эрдэнэчулуун гэдэг бөгөөд залуу хос хоёр хүүхэдтэй.Банк санхүүгийн салбарт биенес эрхэлдэг тэрбээр загварын мэдрэмжтэй залуу гэгддэг байна. Сонирхуулахад түүний нөхөр нь, Укагийн сайн найз загвар зохион бүтээгч Катя Зол буюу Г.Золцэцэгийн хамаатны залуу гэнэ.

Дуучин Ука өмнө нь дотны найз, загвар өмсөгч Г.Оюунгэрэлийн хуриманд зориулсан Гурван үгээ хэлэх үү дууныхаа клипэнд нөхрөө тоглуулж байсан билээ. Тэгвэл энэ удаад Үс цайтал хамт дууны клипэндээ хамтдаа тоглов.

Түүний нөхөр муугүй шүү. Урьд нь Говь брэндийн нүүр царай болж байсан гэсэн дээ камерын өмнө чамгүй жүжиглэж байна. Адтай Ука заяаны ханиа урлагтаа бас урвуулаад авлаа шүү. Ямартай ч дуугаараа дамжуулж нөхөртөө үсээ цайтал хамтдаа байна гэдгээ амлаад авлаа даа.

error: Content is protected !!