Хувьсалын Урнаагийн дараагийн нүүдэл жүжигчин Б.Баярмаа


Олонд танигдаагүй даруухан жүжигчин Б.Баярмаа Хувьсал продакшнд харьяалагддаг. Олон жил болж байгаа ч дэлгэцийн бүтээлд гол дүрийг бүтээж байгаагүй. Тэгвэл түүнийг Хувьсалын Урнаа удахгүй олонд шинэ дүрээр нь уулзуулна гэх шуум дэгдэх боллоо.

Өнгөрсөн сард тэрбээр Удирдахуйн Ухааны Сургууль Төрийн Удирдлага -р Магистрийн зэргээ хамгаалсан юм. Жүжигчин Д.Мөнхдалай ч мөн адил тус мэргэжлээр магистр хамгаалжээ.

Нас бол тоо гэдгийг гоолиг биеэрээ мэдрүүлж яваа жүжигчин Урнаагийн дараагийн нүүдэл юу байх вэ. Түүний бүтээсэн дэлгэцийн бүтээл үзэгчдийн дунд нэлээдгүй хүлээлт үүсгэдэг. Тэр хэрээрээ ч олны шүүмж, магтаалыг харамгүй сонсдог юм. Зарим хэсэгт нь таалагддаг бол нөгөө хэсэгт нь байнга л хар барааныг дүрслэн харуулах юм хэмээгддэг.

Олон залуу уран бүтээлчдийг ажилтай, орлоготой явахад нь түшиж яваа Урнаа бол сайн. Түүний продакшнаасаа төрүүлэн гаргаж буй залуус ч үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээ авдаг. Харин Б.Баярмаа хэрхэх бол.

error: Content is protected !!