Вакцины давтан болон эхний тунг хуваарийн дагуу хийх тул дураараа очиж, ачаалал үүсгэх шаардлагагүй

Маргаашаас вакцинжуулалт эхлэхтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг мэдээлэл өглөө.

Тэрбээр – Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунд 649,236 иргэн, хоёрдугаар тунд 64,469 хүн хамрагдсан байна.

Нийт вакцинд хамрагдсан зорилтот бүлгийн иргэдийг насны бүлгээр нь авч үзвэл,

  • 50-54 насны иргэдийн 36.4 хувь нь буюу 60,791 хүн,
  • 55-59 насны иргэдийн 36.1 хувь буюу 51,278 хүн,
  • 60-64 насны иргэдийн 35.8 хувь буюу 37,750 хүн,
  • 65-79 насны иргэдийн 34.8 хувь буюу 20,221 хүн байгаа юм.

Бид цаашид вакцинжуулалтад аль болох эрсдэлтэй, зорилтод бүлгийг түлхүү хамруулна. Хэдийгээр вакцин хангалттай ирж байгаа ч Эрүүл мэндийн яамны зүгээс зорилтод бүлгийн иргэдээ эхэлж вакцинжуулах бодлого барьж буй.

Ингэснээр бид богино хугацаанд эрсдэлт бүлгийн иргэдээ хүндрэл, нас баралтаас сэргийлж чадна гэв.

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж Хороо дүүргээс гаргасан хуваарийн дагуу иргэдийг вакцины давтан болон эхний тунд хамруулах бөгөөд дураараа дархлаажуулалтын цэгт очиж оочер дараалал үүсгэх шаардлагагүй. Давтан вакцинжуулалтыг тогтоосон хуваарийн дагуу л хийнэ.

Дархлаажуулалтын ажилд эрүүл мэндийн 1,890ажилтан дайчлагдан ажиллана. Түүнээс гадна УЗН болон резидент эмч нар дайчлагдаж байгаа.

Өөрөөр хэлбэл, Өрхийн ЭМТ болон хорооноос тухайн өдөр вакцинжуулалтад хамрагдахаар товлогдсон хүмүүст утсаар болон өөрсдийн мэдээллйин хэрэгслээр хэдэн цагаас аль цэгт очиж вакцинд хамрагдахыг хэлнэ. Тэрхүү зарлал авсан хүмүүс л тухайн өдрөө заасан хугацаанд вакцинд хамрагдах ёстой гэдгийг хэллээ.

error: Content is protected !!