Зохиолын дууны ханхүүгийн эргэн ирэлт хүмүүсийн сэтгэлийн утсыг хөндөв

Зохиолын дууны ханхүү гэх өргөмжлөлийг ард түмнээсээ хүртсэн дуучин Самандын Жавхлан эргэн ирсэн тэсрэлтээ бие даасан тоглолтоороо харуулаад авсан цаг саяхан. Тэгвэл тэрбээр өдгөө шинэ уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд зохиолын дууны дүү нартаа дууг ингэж дуулдаг гэдгийг харуулж байна даа хэмээн иргэд хошигноод байна.

Түүний Ээжийн тухай дуу олон хүний сэтгэлийн утсыг хөндөв.

Оюутан ахуйдаа С.Жавхлан нэг сургууль, нэг ангийн Т.Баясгалантай хослон дуулж олны танил болж байсныг та мэдэх биз. Тэд 2000 онд Мөнхрөх ч биш дээ хоёулаа, Хонгорхон үр минь гэх хоёр дуугаараа анх олонд танигдсан. Насны хайр нь тэр хоёрыг Монгол оронд алдаршуулсан билээ. Уг дууг нь ч мэдэхгүй хүн тухайн үед байхгүй байв.

Үзэгч сонсогчид Жавхлан Баясгалан хоёрыг хослон дуулсаар гэрлэх байх гэж хардаг байсан ч эсрэг эргэж 2003 оноос хамт дуулахаа ч больсон юм. Удалгүй УИХ-ын гишүүнээр сонсогдож дөрвөн жил төрийн эрх барилцсан.

Одоо харин зохиолын дууны ертөнцдөө эргэн ирж буйгаа шинэ уран бүтээл, тоглолтоороо зарлалаа. Түүний сайхан хоолойг фэнүүд нь эргэн сонсоод кайфтай байгаа гэнэ шүү.

error: Content is protected !!