А.Хишигдалай крашаа зарлав

Дуучин А.Хишигдалай өөрийн хүрээллээ хэдийнээ бий болгочихсон тов хийсэн уран бүтээлч. Түүний өөрийнхөөрөө, шударга байдал нь фэнүүдэд нь таалагддаг гэлцдэг. Тэр үүнийгээ ч Карантин 14 шоуны үеэр батлан харуулаад улам ихээр дагагчдынхаа тоог нэмэв.

Түүнийг ганц бие гэдгийг хэн ч мэддэг. Тэгвэл өнөөдөр тэрбээр өөрийнхөө крашийг олонд зарлав. Миний хайр шүү дээ хэмээн драмын театрын жүжигчин Б.Отгонбаттай хамтдаа авахуулсан зургаа олонд сонирхууллаа.

Өөрийнхөө гадаад төрхөндөө нэлээд санаа тавьж арчилдаг дууч бүсгүй басхүү их наргианч. Бусдыг их хүндэлдэг нэгэн. Үргэлж л өөрөөсөө ах хүмүүсийг ах аа та гэж ярьж байхыг сая шоуны үеэр анзаарагдсан биз ээ.

А.Хишигдалай фэнүүдээсээ юм аа нууж чаддаггүй нэгэн бололтой. Өөрийнхөө xөx xийлгэсэн гэдгээ хүртэл ярьж, бүүр бусаддаа зөвлөгөө хүртэл ил тод өгчихдөг аж.

error: Content is protected !!