Дуучин МУГЖ Т.Баясгалан 4 сая 800 мянгын үнэтэй даашинзаар гоёжээ

Монгол Улсын Гавъяат жүжигчин Баясгалан дуулна гэж өөрийгөө зарлан дуулдаг байсан бяцхан охин ирээдүйгээ зөгнөж байжээ гэж хэвлэл болгонд бичсэн байдаг.Т.Баясгалан 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. Түүнийг МУГЖ, уртын дууч Д.Түвшинжаргалын охин гэдгээр нь хүмүүс мэддэг ч, ааваасаа тусдаа өссөн гэдэг.

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харъяат эдийн засагч мэргэжилтэй ээж нь Баясгаланг төрүүлчихээд нагац өвөө эмээгийн нь гар дээр өгчээ. Тэрээр багаасаа л дуу дуулах дуртай хүүхэд байсан бөгөөд өөрийгөө Монгол Улсын Гавъяат жүжигчин Т.Баясгалан дуулна хэмээн зарлаж дуулах дуртай байсан гэдэг. Өдгөө харин тэрбээр багынхаа мөрөөдлийг биелүүлж гавьяат хэдийнээ болчихсон.

Тэрбээр Кёкүшюзан Д.Батбаяртай дэр нэгтгэж, хүү төрүүлж өгснийхөө дараахан Баясгалантай дэлхий эмэгтэйчүүдийн төрөх эмнэлгийг бэлгэнд авсан гэдэг. Түүний бэлэг үүгээр дуусаагүй Сакура сургуулийг хүртэл байгуулж өгсөн. Нөлөө бүхий бизнес эрхэлдэг дууч бүсгүй саяханы нэг өдөр телевизээр нэгэн үеийн залуустайгаа дуу хуураа өргөхдөө их л үнэтэй брэнд болох ELISABETTA FRANCHI-р гоён гарч ирсэн билээ.

Түүний Италийн Red carpet dress нь монгол дахь салбарын дэлгүүртээ 4 сая 800 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Манай олны танил топууд сүүлийн үед уг брэндээр ихээхэн гоёх болсон билээ. Тус даашинзыг топ модель Д.Пүрэвсүрэн ийн амилуулж сурталчилсан юм. Дуучин Т.Баясгалан ч топоос дутахааргүй харагдаж байна.

error: Content is protected !!