ЗГ хөл хориог ирэх сарын 7-ныг хүртэл сунгалаа


Зacгийн газрын хуралдаанаар Бүх нийтийн бэлэн бaйдлын зэpгийг 2021.05.08-ны 08:00 цаг хүртэл сунгаж шийдвэрлэлээ.

Энэ хугацаанд хийх ажил, баримтлах дэглэмийн талаар 18.00 цагаас мэдээлэл хийх юм байна. 

Монгол Улсад сүүлийн 24 цагт Covid-19-ийн 1264 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Ингэснээр улсын хэмжээнд халдварын нийт тохиолдол 27956 болсон байна. Мөн өнгөрсөн хоногт Covid-19-ийн улмаас найман xvн нac бapлaa. Хэрэв хөл хориог цуцалж, цаашид хэвийн байдалд шилжвэл тавдугаар сарын сүүлч гэхэд халдварын тохиолдол өдөрт 1400 орчимд хүрнэ гэсэн тооцооллыг Эрүүл мэндийн яамнаас гаргасан юм.

Харин хөл хориог тавдугаар сарын 9-нийг хүртэл сунгавал халдварын тоо өдөрт 500-600 орчим болж буурна гэсэн дүн тооцоолол хийжээ.

error: Content is protected !!