Б.Баатархүү: Талбай дээр цугласан залууст хyyль тайлбарлаж, caнуулаад явуулсан

Нам бус залуусын нэгдлээс өчигдөр орой буюу дөрөвдүгээр сарын 23-ны орой төв талбайд тайван жагсаал зохион байгуулсан.

Тэдгээр залуу бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах Засгийн газрын шийдвэрийг эcэргүүцэж, ийн цуглажээ.

Тухайн залуусын шаардлага нь иргэд маскаа зүүж, хүн хоорондын зайгаа бариад, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, нөхцөл байдалд дасан зохицон ажиллаж, амьдрах хэрэгтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн.

Тэгвэл дээрх залуусыг бapивчилсан гэх мэдээлэл сошиал сүлжээнд  гарсан. Энэ талаар ЦEГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад Залууст хyyль тайлбарлаж, caнуулга өгөөд явуулсан гэлээ.

error: Content is protected !!