Оюун Эрдэнэ: Ковид туссан ба эдгэсэн түүхээс


Иргэн Оюун Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа ковид туссан болон энэ өвчнөөсөө хэрхэн эдгэрсэн талаар бусдад сэрэмжлүүлэг болгох үүднээс өөрийн зөвлөмжөө ийн бичжээ.

2021.04.05 Ажил дээрээ өнжихдөө халдвар авав. Үүнийг эхний өдөр гэе. 5 дахь өдөр хоолой сэрвэгэнэсэн, бөөр өвдсөн6 дахь өдөр нуруу бөөр өвдсөн, ханиасан, муу үнэрлэсэн. Бөөрний өвдөлтөөс болж шөнө эмч эгч рүүгээ ярьж өвчин намдаах эм заалгаж уугаад унтав.7 дахь өдөр ханиасан, юмны үнэр мэдрэхгүй болсон. Нүүр хэдэн өдөр унтаагүй хүнийх шиг бүрсийж, барайсан.

8 дахь өдөр нус гоожиж, хамар шархирсан, амтлах мэдрэмжээ алдсан, үнэргүй хэвээр.9 дахь өдөр нус гоожиж, хамар шархирсан, үнэргүй хэвээр, их унтсан, сульдсан. Түргэвчилсэн тестээр эерэг гарсан. Интермэдэд дахин тэр өдрөө PCR өгсөн.10 дахь өдөр үнэргүй хэвээр, толгой жоохон өвдсөн, нүд нуухтсан, нүд хавдсан, хамар шархирсан хэвээр. PCR шинжилгээ эерэг гарсан.11 дахь өдөр үнэргүй хэвээр, толгой өвдсөн, нүд нуухтсан, нүд хавдсан, хамар шархирсан хэвээр. Амт хэвийн болов.12 дахь өдөр үнэрлэж эхэлсэн, хурц зүйлийг үнэрлэж чадаж байсан. Зүүн далны дор хатгаж өвдсөн

13 дахь өдөр нуруунд хөндүүртэй, босч суухад өвчтэй байв.14 дэхь өдөр нуруу хөдөлгөөнгүй болж, хөдөлгөөн бүрэн хязгаарлагдсан. Огт хөдөлж чадахгүй болж, маш хөндүүр болсон. Маш их өвдөж орилсон. Өрхийн эмч ирж, эмнэлэгт ор захиалав. 15 дахь өдөр эмнэлгийн тэрэг ирэв. 4 цаг эмнэлгийн гадаа хүлээж нийт 10 цаг хүлээсний дүнд эмнэлгийн ортой болов. Маш их сульдав. Толгой өвдсөн ба стрессдсэн. 16 дахь өдөр рентген зургаар уушиг устаагүй, цус өтгөрсөн, ALAT ASAT ихэссэн гэх буюу элэг уусан их эмнээсээ болж жоохон гэмтсэн гэв. Нурууны хөдөлгөөн гайгүй болов.

17 дахь өдөр үнэрлэх мэдрэмж бүрэн болов. Амт үнэр бүрэн мэдрэв. 18 дахь өдөр зүрхний бичлэг хэвийн гарав.Өвдөлт мэдрэлийн гаралтай цочрол болсон нь тодров. 19 дэх өдөр нуруу бүрэн хөдлөв. Эмнэлгээс гарах хүсэлт эмчдээ хэлэв.Энэ зуур өдөр бүр C, D витамин ууж Aspirin 100 өдөр бүр уув. Вирусны эсрэг Ланавир, Арбивир, Favirulz зэрэг эмийг цувруулан уув. 7 хоног Амоксиклаб зэрэг антибиотик уув. Дилакса, ношфа, деклоденк, димодрал, милатонин зэрэг тайвшруулах, өвчин намдаах эмнүүдийг уув. Мэдрэлийн цочмог үрэвсэлд бас хэсэг бусаг эм уув. Өрхийн эмч, 119, 100 болон эгч эмч нараасаа өдөр бүр зөвөлгөө авч байв.

Хамт хэвтэж буй хүмүүс хаанаас халдвар авснаа мэдээгүй. Сахар, таргалалт зэрэгтэй. Амьсгалын дутагдалд орсон, хөгшин настай хүмүүс олноор байна. Ирсэн өдрийн, нүүрээ будаж ажлаа хийсэн үеийн мөн эдгэрсэн зураг оруулав. Өвдөх зуураа найзууддаа, ажлынхандаа өвдсөн тухайгаа хэлж, гадуур гарахгүй байхыг зөвлөж байв.

Нэг үеийг бодоход эмнэлгийн тоног төхөөрөмж сайжирчээ.Гэсэн ч эмнэлгийн ор дүүрсэн, хүнд өвчтэй хүмүүс олон байгаа тул дархлаатай болтлоо гэрээсээ бүү гараарай!

Update: Энд зөвлөмж бичсэн байгаа: https://m.facebook.com/story.php?story_fbid=10160217312583968&id=732703967

error: Content is protected !!