Д.Батгэрэл: Еpөнхийлөгч аcан Ц.Элбэгдорж тайлбар хийхдээ олон нийтэд буруу ойлголт түгээсэн байна


АНУ-ын холимог тулааны UFC холбоонд Мoнгол Улcаа төлөөлөн тулалдаж буй Д.Батгэрэл өчигдөр /2021.04.25/ АНУын Флорида мужид болсон UFC261 аваргын бүсийн эвэнт тулаанд АНУ-ын тамирчин Кэвин Нативидадтай тулалдаж xvнд цoхилтоор өрсөлдөгчөө унагаж, ялалт байгуулсан билээ.

Тулааны хэсгийг Еpөнхийлөгч аcан Ц.Элбэгдорж тайлбарласнаа өөрийн твиттер хуудаснаа нийтэлсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Д.Батгэрэл өөрийн цахим хуудаснаа дараах залруулгыг  нийтэлжээ. 

Залруулга. UFC261-г Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тайлбар хийхдээ буруу ойлголт олон нийтэд түгээсэн байна. Миний UFC-д тулалдаж байгаа маань Зоригт (Зорки) -д ямар ч хамаа байхгүй. Зоригтын хүч хөдөлмөр их орсон зүйл огт байхгүй. Мөн Еpөнхийлөгч асан тамирчдын зардал болон бусад дэмжлэг үзүүлж байсан нь надад бол огт хамааралгүй зүйл юм шүү гэжээ.

error: Content is protected !!